2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 395 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 231 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 7, орон нутагт 1 хүн гэмтсэн байна. Тухайлбал:
Нийслэлд
-2021.06.28-ны өдрийн 20:00 цагийн орчим Баянзүрх дүүрэг Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны замд 2 суудлын автомашин мөргөлдөж жолооч, зорчигч 2 хүн гэмтсэн.
-2021.06.28-ны өдрийн 18:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Наадамчдын гудамжны замд суудлын автомашин мотоциклтой мөргөлдөж жолооч гэмтсэн.
-2021.06.28-ны өдрийн 07:00 цагийн орчин Сонгинохайрхан дүүрэг Толгойтын замд мотоциклын жолооч явган зорчигч мөргөж гэмтээсэн.
Орон нутагт
2021.06.28-ны өдрийн 23:00 цагийн орчим Завхан аймаг Алдархаан сумын нутагт Хайрхан маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож жолооч гэмтсэн.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3
- Зорчигч гэмтсэн-1
- Жолооч гэмтсэн-3
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр-1
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 65 зөрчил илрүүлсний нийслэлд 35, орон нутагт 30 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч, зорчигч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бие биедээ хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой оролцож, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай, хамгаалах хэрэгсэл тоноглолыг бүрэн хэрэглэж хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцож байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
