Өвөрхангай аймгийг үүсгэн байгуулсны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан 90 залуу өрхөд гэр олгох зорилт тавьсан. Энэ хүрээнд өнөөдөр 19 сум тус бүрээс гурван залуу гэр бүлийг сонгож, таван ханатай иж бүрэн гэр гардууллаа.
Амьдралын боломж тааруу, ам бүл олуулаа гэх шалтгаанаар өрх тусгаарлан гарч чадахгүй байгаа залуу хосуудыг сум, багийн судалгаанд үндэслэн сонгосон байна.
Гэр олгож буй батламжийг аймгийн удирдлагууд гардуулан өгсөн бөгөөд ИТХ-ын дарга О.Пүрэвдорж “Манай аймаг түүхт 90 жилийн ойн баяр наадмаа цуцлах шийдвэр гаргаж, түүхэн ойг тэмдэглэх төсвийг эрүүл мэндийн салбараа дэмжих, түүх соёл, үнэт зүйлсээ сурталчлан таниулах олон талт үйл ажиллагаа зохион байгуулах, ард иргэдийнхээ амьдрал ахуйг дэмжих зэрэг бүтээлч ажлуудад зарцуулах болсон. Энэ хүрээнд өнөөдөр орон нутгийнхаа хойч ирээдүй болсон хүүхэд багачуудаа өсгөн бойжуулж, өөрийн ар гэр, амьдрал ахуйгаа өөд татан ажиллаж, хөдөлмөрлөж яваа 90 залуу гэр бүлд гэр гардуулан өглөө” гэв.
Мөн аймгийн Засаг дарга А.Ишдорж “Өрх тусгаарлаж, гал голомтоо бадрааж буй залуучууд маань өрх гэртээ эзэн нь байж, амьдрал ахуйгаа өөдрөгөөр цогцлоон авч явна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.



Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
