2021 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 308 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 219 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 3 хүн гэмтэж 1 амь хохирч, орон нутагт гэмтэж бэртсэн осол бүртгэгдээгүй байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3
- Зорчигч гэмтсэн-4
- Жолооч гэмтсэн-1
Ослын хэлбэр:
- Хоёр автомашин мөргөлдсөн-1
- Онхолдох-1
- Унадаг дугуй мөргөсөн-1
- Гарцгүй-1
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 58 зөрчил илрүүлсний нийслэлд 40, орон нутагт 18 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн бүх жин зөвшөөрөгдөх дээд хэмжээ, байрлан явах, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих зорилгоор хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэл хотын хэмжээнд 7 байршилд хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ оны эхний 7 сарын байдлаар том оврын тээврийн хэрэгсэлтэй холбогдсон зам тээврийн осол хэрэг 976 бүртгэгдэж үүнээс нийслэлд 743 зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Жолооч нарын анхааралд
Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм
11.8 дугаар зүйл
Бүх жин нь 3,5 тонноос их ачааны автомашин зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглоно.
Зөрчлийн тухай хуулиас:
14.7.29.3 дугаар зүйл
Тээврийн хэрэгсэл байрлан явах журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Жолооч зорчигч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
