Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотод хийгдэж буй дулааны шугам сүлжээний бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ, шинэчлэлтийн явц байдалтай танилцлаа.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”-өөр дулааны 8 дугаар магистралийн шугамыг өргөтгөн шинэчлэх, 5 ба 12 дугаар магистралийн холбоос 600 мм голчтой шугам шинээр барих 4 багц ажлыг 2021.07.03-ны өдөр эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Төлөвлөсөн хуваарийн дагуу шугам угсралтын ажил 9-р сарын 15-нд, нөхөн сэргээлтийн ажлыг 10-р сарын 15-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
“Ковид-19” цар тахлын нөлөөгөөр төслийн барилга угсралтын ажилд ашиглагдах ган хоолой болон бусад үндсэн тоноглолуудын нийлүүлэлт хил дээр саатсан хэдий ч шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд эхний ээлжийн 744 метр шугамын ажлыг гүйцэтгэж хугацаанаас нь өмнө буюу 2021.08.27-ны өдөр ажиллагаанд залгажээ. Ингэснээр Баянгол дүүргийн V, VI хорооны нутаг дэвсгэр 10-р хорооллын нийт хэрэглэгчдийн 90 хувь буюу 39 орон сууцны 3250 айл өрхийг хэрэглээний халуун усаар хангаад байна.
Мөн I хорооллын Саппоро, Цамбагарав худалдааны төв орчмын хэрэглэгчдийг хэсэгчлэн залгасан. Энэ хэсгийн шугамыг залгаснаар нийт 15 орон сууцны 2940 айл өрх холбогдох юм.
Төслийн “Багц 1”-ийн хүрээнд гүйцэтгэж байгаа 840 хос метр шугамын угсралтыг 2021.09.11-ний өдөр дуусгаж ажиллагаанд залгаснаар 16 орон сууц, 2710 айл өрх, 20 аж ахуйн нэгжийг залгаж нийт 70 орон сууц, 8900 айл өрх, 30 аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүчээр хугацаанаас нь өмнө хангах боломжийг бүрдүүлсэн.
Сайд Н.Тавинбэх дулааны шугам, сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг хугацаанд нь чанартай хийж дуусгах чиглэл өгсөн. Мөн засвар үйлчилгээтэй холбоотой бараа материалын татан авалтад дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.
Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл хэрэгжсэнээр Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах дунд хугацааны үндэсний хөтөлбөр /2018-2023/, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хангах, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бий болох орон сууцны хороолол, нийгэм ахуйн барилга байгууламжууд, бага, дунд чадлын халаалтын зуухтай газруудыг төвлөрсөн дулаанд холбох техникийн боломжийг бүрдүүлэх бөгөөд дулаан хангамжийн системд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж үр ашгийг дээшлүүлэх юм.
Уг төсөл нь төвлөрсөн дулаан хангамжийн системд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа хийгдэж байгаа гадны томоохон хөрөнгө оруулалт бөгөөд Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас манай улсын эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байгаа анхны төсөл гэдгээрээ онцлог юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
