Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид 19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тус дугаарт залгаж байгаа иргэдийн дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 22 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.38 минут байна. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Б.Намуунаас зарим зүйлийг тодрууллаа.
-Коронавирусийн халдвар авсан иргэдийн ойрын хавьтлаас PCR шинжилгээ авахгүй байна гэх мэдээлэл бий. Энэ талаар тодруулахгүй юу?
-Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 3-ны А/547 тушаалын дагуу шинж тэмдэггүй ойрын хавьтлаас шинжилгээ авахыг зогсоох, түргэвчилсэн тестийн эерэг хариуг PCR шинжилгээ шаардахгүйгээр батлагдсан тохиолдлоор бүртгэхээр шийдвэрлэсэн. Мөн эмнэл зүйн шинж тэмдэг тод илэрсэн хавьтлыг түргэвчилсэн болон PCR шинжилгээ шаардахгүйгээр эмчилгээнд хамруулах, ойрын хавьтлуудын зургаа дахь хоногийн тандалтыг шинж тэмдэггүй хүнээс авахгүй байхаар заасан юм. Жирэмсэн болон суурь өвчтэй, эрсдэлт бүлгийн хавдар, мэс заслын эмчилгээний дараа, 55-аас дээш насны ахмад настан, дархлаажуулалтад хамрагдаагүй, эрсдэлт бүлгийн иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байгаа.
-Ирэх долоо хоногоос их, дээд сургуулиудын үйл ажиллагаа эхэлнэ. Оюутнууд нийтийн тээврээр зорчдог картаа гээсэн, гэмтээсэн бол хэрхэх вэ?
-2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан их, дээд сургуулийн оюутнуудад нийтийн тээврийн цахим төлбөрийн гээсэн, гэмтсэн картыг нөхөн олгох үйлчилгээг үзүүлж байна. Энэ үйлчилгээг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн зургаан салбараар үзүүлж байгаа. Наймдугаар сарын 25-наас эхлэн нийт 2100 картыг оюутнуудад олгоод байна. Цахим төлбөрийн карт дахин авах хүсэлтэй оюутнууд картын төлбөр болох 3600 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 475014869 тоот дансанд тушааж, өөрийн биеэр баримтыг авчран, үйлчилгээ авна. Хаясан, гээсэн, нөхөн олгох картыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс олгосны дараа оюутнууд сургууль дээрээ очиж, сунгалт хийлгэх ёстой. Цахим төлбөрийн картыг шинээр олгох ажлыг их дээд, сургуулиудын захиргаа, сургалтын алба зохион байгуулна.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
