“Зогсохгүй” продакшны уран бүтээлч залуус болох Лууяа, Дүүрээ нарын хийсэн уран сайхны кино болох Хайр уу, найз уу уран сайхны кино үзэгчдийн хүртээл болж багагүй хугацааг үдээд байна. Коронавирусийн цар тахалтай энэ үед уг кино үзэгчдийн оюуны цангааг тайлж байна гэхэд ч хилсдэхээргүй байна.
Тодруулбал, Хайр уу, найз уу уран сайхны кино нь хамгийн олон эерэг сэтгэгдлийг хүлээж аваад буй.
Энэ талаар тус киноны гол дүрийн жүжигчин Э.Лууяа ярихдаа “ Энэ кино цацагдсаны дараа үзэгчдээс эерэг сэтгэгдэл, урмын үг авсандаа баяртай байна. Өөрсдөөрөө ч маш их бахархаж байна. Хүмүүс ингэж хүлээж байсан гэдгийг төсөөлөөгүй” хэмээлээ.
Харин Дүүрээгийн хувьд “Ний нуугүй хэлэхэд ийм хэмжээний орлого олно гэж бодсонгүй ээ. Цааш цаашдаа улам их хичээж ажиллах болно. Залуу хүнийхээ урам зориг, гал халуун эрч хүчийг гаргаж ажиллах болно. Биднийг үргэлж дэмждэгт баярлалаа” гэв.
“Хайр уу, найз уу” уран сайхны кинонд 1990-ээд оны үеийн амьдралын сайн сайхан гэрэлт дурсамжуудыг харуулсан юм. Уг кинонд дуучин Вандан, Дуламсүрэн нарын ач охин Б.Дуулим тоглосон бөгөөд киноныхоо талаар сэтгэгдлээ ийн хуваалцлаа.
Тэрбээр “Киноны санал анх тавихад үеийн залуустайгаа хамтарч ажиллахдаа тун таатай байсан. Анх “Зохсохгүй” продакшны видео контентуудыг үздэг байсан юм л даа. Миний анхны кино болохоор маш их догдолж бас баярлаж байна” гэлээ.
“Хайр уу, найз” уу УСК хувьд эерэг сайн сайхан зүйлсийг харуулж, залуу шинэ уран бүтээлчид тоглосноороо давуу талтай. Үүнийг ч зарим кино шүүмжлэгчид олзуурхан хүлээж авч байгаа юм.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
