БНСУ дахь ХНХҮТ-ийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Солонгост ажиллаж байгаа хөдөлмөрийн гэрээт иргэдэд болон тус улсад оршин сууж буй нийт монголчууддаа төрийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн энэ түүхэн цаг хугацааг үнэлсэн нэгэн арга хэмжээ өчигдөр боллоо. Тухайлбал, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Ерөнхийлөгчийн шагналыг Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад олголоо.
Солонгост гадаадын 16 улс орноос гэрээ хэлэлцээрийн дагуу ажиллах хүч илгээдэг. БНСУ-ын гадаадаас ажиллах хүч авах асуудлыг шийдвэрлэн ажилладаг Засгийн газрын агентлаг Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газар нь эдгээр 16 улсаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайд А.Ариунзаяаг онцолж энэхүү шагналыг хүртээжээ. Шагналд БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу Солонгос улсад оршин сууж буй монгол иргэдийн төлөө Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцгой анхаарал хандуулж, БНСУ дахь ХНХҮТ-ийн идэвхтэй үйл ажиллагаагаар дамжуулан монгол иргэдэд тулгарсан асуудлыг хуулийн дагуу шийдэн Солонгос-Монгол хоёр улсын хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон дурдаад “Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хууль”-ийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн барих, Залуусыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийг хэрэгжүүлэх, Солонгост ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахимжуулах зэргээр БНСУ-ын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлжээ.
Сайд А.Ариунзаяа “Манай хоёр орны дипломат харилцаа хөгжөөд 30 гаруй жил болж байна. Манай яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ байгуулагдаад 10 жил боллоо. Ажиллах хүч илгээдэг гадаад 16 улс орноос Монгол Улсыг онцолж энэхүү шагналыг олгож байгаад туйлын талархалтай хүлээн авч байна. Ковид цар тахлын үед ч олон талт дэмжлэг үзүүлж байсанд ихэд талархаж байгаагаа илэрхийлье. Цар тахлын хүнд үеийг хамтдаа даван туулж шинэ цаг үе рүү хурдан шилжинэ гэдэгт итгэлтэй байна. Хамтын ажиллагаа улам өргөжиж, илүү их амжилт авчрах болтугай” гэлээ.
Шагналыг цахимаар гардуулан өгөх ажиллагаа БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа АҮХНХЭГ-ын Улсан хот дахь төв байранд болсон бөгөөд БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа АҮХНХЭГ-ын Олон улсын төвийн захирал Ким Сон Жэ, Гадаад ажиллах хүчний бодлого төлөвлөлтийн газрын дарга Ча Син Ү, дэд дарга Ли Ён Шил, Монгол Улсын ХНХЯ-ны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах, мэргэжилтэн Д.Үнэнбат, Монгол Улсаас цахимаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл, ХНХЯ-ны Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга З.Хүслэн нарын албаны хүмүүс оролцов.




Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
