Хөвсгөл аймгийн Бурхан шашны тэргүүн Дарба Бандида гэгээнтэн өнөөдөр буюу энэ сарын 23-нд эх орондоо ирлээ.
Гэгээнтэн Энэтхэг улсын Сэра дацанд суралцаж байгаа бөгөөд эх орондоо түр саатан морилж байгаа юм.
Гэгээнтнийг өнөөдөр Гандантэгчинлэн хийд, Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн лам хуврагууд, Хөвсгөл аймгийн удирдлагууд, нутгийн зөвлөлийнхөн, шавь нар, сүсэгтэн олон угтаж авлаа.
Дарба Бандида гэгээний долдугаар дүрийн Данзанчойжилодой нь Хөвсгөл аймгийн Рашаант суманд мэндэлсэн. Тэрээр эх орондоо дөрөвдүгээр сар хүртэл саатах бөгөөд өвлийн адаг сарын 28-нд Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдэд балин адислагаа, 29-нд Сор залах хурал, шинийн 15-ны цагаан сарын их ерөөлд тус, тус морилох ажээ. Мөн Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх цанид чойрын дацангуудын гавжийн дамжаанд дагсал хаях юм байна.
Дарба Бандида гэгээнийг Бурхан багшийн 16 архадын нэг Лампармын хувилгаан гэдэг. Түүнээс хойш Энэтхэг, Төвд, Балба, Монгол оронд 18 дүр нь заларч, шашин амьтанд тусыг үйлдэж байсан тухай түүний төрөл цадигийн хэлхээ намтарт тодорхой өгүүлсэн байдаг. Ялангуяа Төвдийн 34 дүгээр гандан ширээт Агваанчойжижанцангийн хойд дүрийг халхын анхны Дарба бандид гэгээнээр өргөмжлөн залсан түүхтэй.
Гэгээнтний анхдугаар дүр нь 1637 онд Монголд мэндэлсэн байдаг. Түүнээс хойш зургаан дүр тодруулсан бөгөөд өнөөгийн Данзанчойжилодой нь долоо дахь дүр нь ажээ. Гэгээнтний өмнөх дүрүүд Ар халхын Дарва бандида гэдгээрээ олонд алдартай байсан нь түүхийн олон ном, сударт тэмдэглэгдэн үлджээ. Ер нь Дарва бандида гэгээнтэн Монголын хүрээ хийдийн дотор айргийн тавд багтах эртний түүхтэй, өндөр зэрэг хүндлэлтэй, бусад хийд оронд үлгэр жишээ болдгоороо алдартай байжээ.
Дарба Бандида гэгээнтэн ирэх дөрөвдүгээр сар хүртэл Монголд байх хугацаандаа эрдэм шинжилгээний хурлуудад оролцох, Дамдин янсангийн жинсрэг өргөх, цагаан сарын их хурлуудад оролцож, номын өргөл өргөх зэрэг арга хэмжээнд оролцох юм байна.



Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Дашнямтай өдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөө
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг бол
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын х
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэ
