Монголын Үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны IX “Их Эе” хурал 2022 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр боллоо.
“Их Эе”-д МҮБХ-ны дүрмийн дагуу 256 төлөөлөгч оролцох бөгөөд аймгуудын бөхийн дэвжээдээс тус бүр 4, 21 аймаг болон нийслэлийн дагуул хот Багануур, Налайхын бөхийн холбоод тус бүр 3, жаяг дэгийн багаас заасан тоогоор, бөхийн зүтгэлтэн, бөх судлаач тус бүр 5, МҮБХ-ны сонгуульт хугацааны тэргүүлэгч гишүүд, улсын заанаас дээш цолтой бөхчүүд өөрийн хүслээр оролцохоос 218 төлөөлөгч буюу 85,1%-ийн ирцтэйгээр хурал амжилттай боллоо.
Хурлаар МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, Тэргүүн, Тэргүүлэгчдийг нууц санал хураалтаар сонголоо.
Төлөөлөгчдөөс улсын заан Ц.Магалжав, улсын начин Б.Одхүү нарыг МҮБХ-ны Тэргүүнд нэр дэвшүүлснээс улсын начин Б.Одхүү нэрээ татаж, санал хураалтад оролцсон 134 төлөөлөгчийн 132 буюу 98,5%-ийн саналаар МҮБХ-ны Тэргүүнээр улсын заан Ц.Магалжавыг сонголоо.
Олонхын санал авсан дараах төлөөллүүдийг МҮБХ-ны Тэргүүлэгчдээр сонголоо.
1. МҮБХ-ны тэргүүн
2. Архангай: Улсын харцага Г.Батбаяр
3. Баян-Өлгий: Аймгийн арслан Х.Асен
4. Баянхонгор: Улсын харцага Д.Батболд
5. Булган: Улсын заан Д.Баасандорж
6. Говь-Алтай: Улсын заан Б.Соронзонболд
7. Говьсүмбэр:
8. Дархан-Уул:
9. Дорноговь: Улсын начин А.Хатансайхан
10. Дорнод: Улсын начин Д.Цогзолдорж
11. Дундговь: Улсын начин А.Алтанхуяг
12. Завхан: Улсын гарди М.Баяржавхлан
13. Орхон:
14. Өвөрхангай: Аймгийн арслан Ц.Жамсран
15. Өмнөговь: Улсын начин Б.Сумьяа
16. Сүхбаатар: Улсын начин Бо.Батжаргал
17. Сэлэнгэ: Аймгийн начин: О.Болд-Эрдэнэ
18. Төв: Улсын харцага Л.Бадарч
19. Увс: Улсын гарди Б.Гантогтох
20. Ховд: Улсын заан Ц.Мягмарсүрэн
21. Хөвсгөл: Улсын начин А.Давааням
22. Хэнтий: Улсын начин Б.Одхүү
23. Багануур: ҮБХ тэргүүн Ж.Мөнгөнбаяр
24. Налайх: Аймгийн начин З.Төртогтох
25. Жаяг дэг: Улсын ахлах тайлбарлагч С.Гантөр
Мөн МҮБХ дүрэмдээ өөрчлөлт оруулан, Цэцдийн зөвлөлөө татан буулгаж, Бөхийн барилдааны зөвлөл, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг шинээр байгууллаа.
Бөхийн барилдааны зөвлөл нь 25 гишүүнтэй байх ба гишүүдийг Их Эеийн хурлын төлөөлөгчдөөс сонгоно. Хурлын редакцын комисст хандан бөхийн дасгалжуулагчид, бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүдээс Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн байгааг хуралдуулан олонхын санал авсан 25 гишүүн орж ажиллана. Тус зөвлөлийг МҮБХ-ны Бөхийн асуудал хариуцсан Дэд Тэргүүн даргалж, дүрмийг баталж мөрдүүлж ажиллана.
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа. Тус зөвлөлийн 6 гишүүн олон нийтийн төлөөллөөс, 3 гишүүн бөхийн төлөөллөөс орж бүрдүүлэх бөгөөд МҮБХ-ны Тэргүүн даргалан, шийдвэрийг гаргаж мөрдүүлэн ажиллана.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
