Баянзүрх дүүргийн 1-р хорооны хоёр байршилд гарааш буулгаж, газар чөлөөлөх ажил хийгдлээ. Тодруулбал тус хорооны 18 болон 16 байр орчимд нийт 38 гарааш буулгалаа. Сургуулийн бүсэд дээрх гараашууд байрлаж байсан бөгөөд үүсмэл хогийн цэг үүсээд байсан. Тиймээс дээрх гараашийг буулгаж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхээр болсонд иргэд талархалтай хандаж байлаа.
Мөн дүүргийн 18-р хороо 147-р цэцэрлэгийн баруун талд байрлах 69 гараашийг буулгаж газрыг чөлөөллөө. Чөлөөлсний дараа тухайн орчныг цэвэрлэж, тохижилт бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор иргэдээс санал хүсэлт авна. Ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэж ногоон байгууламж, авто зогсоол зэрэг тохижилтын ажил хийгдэнэ.
Гарааш эзэмшиж байсан иргэдийн зүгээс уг арга хэмжээг дэмжиж байгаа бөгөөд чөлөөлсөн газар барилга байгууламж бариулахгүй зөвхөн тохижилт, иргэндээ ээлтэй орчныг бүрдүүлэх шаардлагатай талаар хэлж байлаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
