Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газраас төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр “Туушин” ХХК болон Налуу-Ухаа дагуул хотын зураг, төсөл, хот төлөвлөлтийн ажлыг хийж гүйцэтгэх Бүгд Найрамдах Франц улсын “SATHY” компанийн удирдлагуудтай гурван талт уулзалтыг зохион байгуулж, хамтран ажиллахаар боллоо. Уулзалтад Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, “Туушин” ХХК-ийн ерөнхий захирал Н.Зоригт, дэд захирал Ж.Монголжингоо, “SATHY” компанийн төсөл хариуцсан захирал Шанто Павин, Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Ц.Самдан зэрэг албаныхан оролцсон юм.
Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан “Нийслэл болон холбогдох байгууллагын зүгээс дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг чухалчлан авч үзэж байгаа. Мөн хувийн хэвшлийн зүгээс төсөлд оролцож, хамтран ажиллах тохиолдолд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх боломжийн талаар судална” гэв.
“Туушин” ХХК-ийн ерөнхий захирал Н.Зоригт дагуул хот, эдийн засгийн тусгай бүсүүдийг байгуулах ажилд хувийн хэвшлүүдийн оролцоо, дэмжлэг чухал гэдгийг онцлоод, суурь дэд бүтцийн хувьд оновчтой Налуу-Ухаа төсөл дээр хамтрах боломжтой талаар дурдлаа. Тэрбээр мөн олон жилийн туршлагадаа үндэслэн тээвэр, логистикийн төслүүдэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Налуу-Ухаа төслийн хот төлөвлөлт, зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэх “SATHY” компанийн төсөл хариуцсан захирал Шанто Павин өөрийн компанийн туршлага болон ажиллаж байсан олон улсын төслүүдийн талаар товч танилцуулж, уулзалтад оролцогсдод мэдээлэл өглөө. Мөн уг төсөл дээр ажиллахдаа төрөөс баримталж буй бодлого, чиглэлийг анхаарч, төр, хувийн хэвшил, иргэдийн зүгээс өгөх санал зөвлөмжийг тусгах талаар онцолсон юм.
Уулзалтын төгсгөлд “Туушин” ХХК-ийн ерөнхий захирал Н.Зоригт Налуу-Ухаа төслийн төлөвлөлт болон зураг төслийн ажлыг хийхэд шаардлагатай санхүүжилтэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн шугамаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
НИЙСЛЭЛИЙН ДАГУУЛ ХОТ, ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
