Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймаг, Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд оролцож, мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөлтэй танилцлаа. Ерөнхий сайд “Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг. Энэ оны хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын цэгийг эцэслэн тохирсон. 70 жилийн өмнө Замын-Үүд-Эрээн боомтын хил холболтын цэгийг тохирч байсан бол 70 жилийн дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын цэгийг тохирч холбогдох бүтээн байгуулалтын ажил хийж, шилжүүлэн ачиж, буулгах терминалыг ирэх долдугаар сард ашиглалтад оруулахаар болоод байна. Бид экспортын гарцаа ойрын ирээдүйд дөрөв болгоно” гэлээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбохоор тусгасан. Энэ хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын төслийг хэрэгжүүлж байна. Тус терминал Тавантолгойн бүлэг ордоос төмөр замаар тээвэрлэсэн чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос вагонд шилжүүлэн ачих зориулалттай. Мөн талбайд хадгалах, экспортын тээвэртэй холбоотой бичиг баримтын бүрдүүлэлт, төлбөр тооцоог хийх нэг цэгийн үйлчилгээ бүхий 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай, гаалийн хяналтын болон хүлээлгийн талбай зэрэг нийт 74 га талбайгаас бүрдэх байгууламж юм. Терминал ашиглалтад орсноор 10 жилийн хугацаанд 224,6 сая.ам.долларын орлого олж, улсын төсөвт 17.17 сая.ам.долларын татвар төвлөрүүлэн, 8.7 жилд хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж, 58.8 сая.ам.долларын цэвэр ашигтай ажиллах юм.

“Тавантолгой төмөр зам” компанийн захирал Н.Удаанжаргал Ерөнхий сайдад Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг танилцууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөнд тусгагдсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар эдний хамт олон ажиллаж байна. Энэ ажил 79.5 хувийн гүйцэтгэлтэй байгааг Н.Удаанжаргал захирал хэлээд төслийн хүрээнд 174 байршилд хоолой, 15 байршилд дам нуруут болон жаазан гүүр, дэлгэмэл уртаараа нийт 312.8 км төмөр замын дээд бүтэц барихаас 240.5 км нь бүрэн дууссан. Өртөө, зөрлөгүүдийн дохиоллын ажил 59.29, холбооны ажил 51.82 хувийн гүйцэтгэлтэй, нийт 464.2 км шилэн кабелын шугам суурилуулахаас 418.2 км-ынх нь ажил дууссан. Тавантолгой өртөөний удирдлагын байр 97, өртөө, зөрлөгүүдийн ажилчдын орон сууц болон удирдлагын байрууд 95 хувийн гүйцэтгэлтэй. Төслийн эрчим хүчний ажлын хүрээнд 17 байршилд дэд станц барьж байгуулахаас 16 хэсэгт байрлуулж дууссан бөгөөд нийт 270 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам угсрахаас 255.9 км-ыг угсарч дуусаад байна гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ ажилд гар бие оролцон ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг нэг сарынх нь цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсныг хэлээд “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт 267 км төмөрзам, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км зам энэ намартаа багтаж бүрэн ашиглалтад орно. Энэ замууд ашиглалтад орсноор жилд 50 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортлох боломжтой. Хоёр талын холбогдох байгууллагуудын удаан хугацааны яриа хэлэлцээ болон халдвар хамгааллын дэглэмийг үр дүнтэй зохион байгуулсны үр дүнд тавдугаар сарын 25-наас нүүрсний уртын тээвэр, 31-ний өдрөөс задгай тээвэр эхэлснээр боомтын гацаа шийдэгдэж, олон сар огцом буурсан экспортын хэмжээ нэмэгдэж, улсын төсөвт төвлөрүүлэх Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэвийн болж, Монгол Улсын эдийн засгийн эерэг үзүүлэлт нэмэгдэнэ. Цар тахлын нэн амаргүй цаг үед Гашуунсухайт боомтын Цагаанхад суурьшлын бүсэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, Монгол Улсын экспортыг тасралтгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлж чадсан хилийн цэрэг, цагдаа, дотоодын цэрэг, гэрээт цагдаагийн 300 гаруй албан хаагчид, энэхүү онцгой дэглэмийг чанд мөрдсөн экспортын тээврийн жолооч Та бүхэндээ талархал илэрхийлье” гэлээ.




Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
