Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах гэж буй. Энэ жилийн хувьд энэхүү тэмдэглэлт өдөрт бас нэгэн томоохон арга хэмжээ хүч нэмэн орж ирж байгаа нь “Европын өдөрлөг” юм. Маргааш Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагт “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулна. Өдөрлөг зохион байгуулах ажлыг НЗДТГ, УБЗАА-аас дэмжин ажиллаж буй бөгөөд өдөрлөгийн үеэр Европын холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулж, урлагийн тоглолт үзэх өргөн боломжийг иргэдэд олгох юм. Мөн Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцаж, Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Өдөрлөгийн үеэр Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, онцгой соёл, аялал жуулчлал, боловсролын боломжууд, бүтээгдэхүүн зэрэг хэрэгтэй мэдээллүүдийг 60 гаруй асарт бүтэн өдрийн туршид толилуулах юм. Мөн урлагийн тоглолт, хөгжмийн үзүүлбэр, амьд хөгжмийн тоглолт, соёлын арга хэмжээг зохион байгуулна. Түүнчлэн Европын холбооны асраар зочилсон хүүхдүүдэд “Паспорт” олгох бөгөөд асруудаар зочлон тамга даруулж Европын улс орнуудаар аялсан аяллынхаа төгсгөлд бяцхан гарын бэлэг гардах зэрэг сонирхолтой хөтөлбөрийг багтаажээ.
ДҮҮРЭГ БҮР ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ, УРАЛДААН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА
Олон улсын марафон гүйлт, “Автомашингүй өдөр”-өөр Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болохын зэрэгцээ дүүрэг бүр заасан талбайд иргэд, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулна. Мөн худалдаа үйлчилгээ болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулах боломжийг олгож байгаа.
Доорх хүснэгтээс дүүргүүдэд зохион байгуулах худалдаа, үйлчилгээний хуваарийг харж болох юм.
| № | Дүүргийн нэр | Байршил | Үйл ажиллагаа явуулах чиглэл |
| 1 | Чингэлтэй | Тусгаар тогтнолын талбайд байрлаж, Самбуугийн гудамжны Гэсэр сүмийн уулзвараас Монгол Улсын Их сургуулийн 1 дүгээр байрны уулзвар хүртэлх хэсэгт | -Олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ,
-Иргэдэд зориулсан эрүүл, эко хүнс, бусад төрлийн худалдаа үйлчилгээ, -Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, сурталчилгаа хийх, -Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагааг өргөн хүрээнд сурталчлах, -Зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, талбайг угааж, цэвэрлэх ажлыг зохион байгуулах |
| 2 | Сүхбаатар | “И-март” хайпермаркетын өмнөх талбайд байрлаж, Бээжингийн гудамжинд | |
| 3 | Баянзүрх | Бөхийн өргөөний өмнөх талбайд байрлаж, Энхтайваны өргөн чөлөөний Монгол Улсын Боловсролын их сургуулийн уулзвараас Зүүн 4 зам хүртэлх хэсэгт | |
| 4 | Хан-Уул | 45 дугаар сургуулийн өмнөх талбайд байрлаж, Сөүлийн гудамжинд | |
| 5 | Сонгинохайрхан | Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд байрлаж, Энхтайваны өргөн чөлөөний Улсын их дэлгүүрийн уулзвараас баруун 4 зам хүртэлх хэсэгт | |
| 6 | Баянгол | Бөмбөгөр худалдааны төвийн өмнөх талбайд байрлаж, Жуулчны гудамжинд
|
ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД АЖИЛЛАХГҮЙ
“Улаанбаатар марафон-2022” олон улсын марафон гүйлт, “Автомашингүй өдөр”-өөр Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болохын зэрэгцээ дүүрэг бүр заасан талбайд худалдаа, үйлчилгээг өргөн хүрээнд зохион байгуулах тул нийслэлийн хэмжээнд томоохонд тооцогдох зарим зах, худалдааны төвийг амраах шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, тэдгээр зах, худалдааны төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг тавдугаар сарын 28-ны өдөрт шилжүүлсэн гэсэн үг юм.
| № | Зах, худалдааны төвийн нэр | Аж ахуйн нэгжийн нэр | Байршил |
| Чингэлтэй дүүрэг | |||
| 1 | Бөмбөгөр-1 худалдааны төв | Эрдэнэбулган ХХК Юмт бөмбөгөр ХХК | 2 дугаар хороо |
| 2 | Бөмбөгөр-2, “Содон” худалдааны төв | Эрдэнэбулган ХХК | 2 дугаар хороо |
| 3 | Алтжин бөмбөгөр худалдааны төв | Алтжин санаа ХХК | 2 дугаар хороо |
| 4 | Шонхор зах | Хүчит шонхор ХХК | 11 дүгээр хороо |
| 5 | Нарлаг дэнж худалдааны төв | Мөнгөт цахир трейд ХХК | 11 дүгээр хороо |
| 6 | Нарантуул-2 худалдааны төв | Анко ХХК | 12 дугаар хороо |
| Баянзүрх дүүрэг | |||
| 7 | Хан талст худалдааны төв | Хан талст ХХК | 6 дугаар хороо |
| 8 | Баянзүрх-2 худалдааны төв | Маркет плейс менежмент ХХК | 6 дугаар хороо |
| 9 | Нарантуул худалдааны төв | Нарантуул трейд ХХК | 14 дүгээр хороо |
| 10 | Өгөөмөр техникийн зах | Собу ХХК | 14 дүгээр хороо |
| 11 | Сандэй плаза худалдааны төв | Сандэй плаза ХХК | 14 дүгээр хороо |
| 12 | Шөнийн зах | Нармон ХХК | 14 дүгээр хороо |
| 13 | Да хүрээ худалдааны төв | Да хүрээ трейд ХХК | 19 дүгээр хороо |
| 14 | Цайз худалдааны төв | Цайз ХХК | 19 дүгээр хороо |
| 15 | Дүнжингарав худалдааны төв | Дүнжингарав ХХК | 26 дугаар хороо |
| Сүхбаатар дүүрэг | |||
| 16 | 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр | 10, 11, 12 дугаар хороо | |
| Баянгол дүүрэг | |||
| 17 | Барс-1 худалдааны төв | Барс импекс ХХК | 3 дугаар хороо |
| 18 | Барс-2 худалдааны төв | Эм Би Си групп ХХК | 20 дугаар хороо |
| 19 | Хархорин худалдааны төв | Хар хорин хүрээ трейд ХХК | 20 дугаар хороо |
| 20 | Шинэ сандэй худалдааны төв | Шинэ сандэй худалдааны төв ХХК | 20 дугаар хороо |
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
