НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” ТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг зургадугаар сарын 11-ний өдөр буюу бямба гарагт зохион байгуулна. Энэ удаагийн фестивалийг “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулах бөгөөд 21 аймгийн болон монгол туургатан улсуудын төлөөлөл 100 гаруй мотоцикл сонирхогчид оролцох юм. “Талын салхи” наадам зохион байгуулагчид хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Улаанбаатар театрын захирал Р.Мөнхсайхан, Монголын чопперчин ахан дүүс НҮТББ-ын тэргүүн Ш.Сүхбаяр, дэд ерөнхийлөгч Б.Бат-Ирээдүй нар оролцлоо.
УЛААНБААТАР БОЛ ЗАЛУУСЫН ХОТ, ЗАЛУУСЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ХОТ ГЭДГИЙГ ИЛЭРХИЙЛЖ ЧАДДАГ
Хэвлэлийн хурлын эхэнд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх хэлэхдээ “Талын салхи мото фестивалийг зургаа дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү фестиваль олон улсад нэр хүнд бүхий наадам болон танигдсан. Хөрш ОХУ, БНХАУ болон Англи, Франц, Энэтхэг улсаас мото спортынхон хүрэлцэн ирж байсан. Оролцогчид, аялагч, жуулчдад Улаанбаатар бол залуусын хот, залуусын хөгжлийг дэмжигч хот гэдгийг илэрхийлж чадсан. Энэ жилийн хувьд цар тахлыг даван туулсны дараах томоохон арга хэмжээ болж байгаагаараа онцлог. Бидэнд ирүүлсэн мэдээллээр ОХУ-аас олон багийн оролцогч манай хотыг чиглэн аян замдаа гарчхаад байна. Зарим нь хэдийнээ Дархан, Сэлэнгийн нутагт ирээд байгаа. Өмнө нь Тэрэлж, Цонжин болдогт зохион байгуулдаг байсан бол энэ жилийн фестиваль Сүхбаатарын талбайгаас эхэлнэ. Зургадугаар сарын 11-ний өглөө парад жагсаж, Сүхбаатарын талбайд орж ирнэ. 14:30 цагаас нээлтээ хийж, Нийслэлийн Засаг дарга үг хэлнэ. Энэ үеэр ховор нандин мотоциклийн үзэсгэлэн, үзүүлэх тоглолт, мотоцикл болон дагалдах хэрэгслийн худалдаа, хоол үйлчилгээ, циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт болно. Мөн мото клуб, алдартай тамирчдыг танилцуулна.” гэлээ.
Монголын чопперчин ахан дүүс НҮТББ-ын тэргүүн Ш.Сүхбаяр:
– Талын салхи наадам өргөн дэлгэр зохион байгуулах хүлээлттэй байна. Гадаадын улс орны оролцогчдын тоо 100 гаруйд хүрч байна. Оролцогчид эхнээсээ өнөөдрөөс Улаанбаатарт ирнэ. мото фестивальд нийтдээ 35 мотоциклийн клуб, холбоод оролцоно гэлээ.
ТАЛЫН САЛХИ НААДМАА ЭНЭ ЖИЛ НИЙСЛЭЛЧҮҮДДЭЭ ЗОРИУЛЖ ХИЙНЭ
Улаанбаатар театрын захирал Р.Мөнхсайхан:
-Талын салхи наадмаа энэ жил нийслэлчүүддээ зориулж хийхээр төлөвлөсөн. Нээлтийн парадын дараагаас 21 цаг хүртэл наадам үргэлжилнэ. Нийтдээ 500 гаруй мотоциклчид оролцох төдийгүй тэдгээрээс маш онцгой, шилдэг 20 мотоциклийн үзэсгэлэн гарна. Ховор, нандин хүлгүүд байх болно. Талын салхийн тайзан дээр Никитон”, “Нисванис”, “Bulsara”, “Lemons” хамтлагууд болон дуучин Наран, Отгоо нар зорин ирж дуулах бол залуу оддоос Morningstar, Roockie, Don dior, Wolfism, Limit king зэрэг уран бүтээлчид тоглоно. Мөн үндэсний урлагийн “Хөсөгтөн”, “Онгод” хамтлагаас гадна “Улаанбаатар” театрын уран бүтээлчид энэ өдрийг чимэн, уран бүтээлээ толилууж, үдэш нь DJ шоу болно” хэмээн танилцуулав.
КЛУБИЙН ГИШҮҮН БИШ БАЙСАН Ч МОТОЦИКЛ СОНИРХОГЧ ТА БҮХЭН МААНЬ ХҮРЭЭД ИРЭЭРЭЙ
Монголын чопперчин ахан дүүс НҮТББ-ын дэд ерөнхийлөгч Б.Бат-Ирээдүй:
-Монголын мотофиклчид маш олуулаа болж байна. Арваадхан жилийн өмнө бид 20-30-лаа цугладаг байсан бол 40-50 клубтэй болсон. Зөвхөн чопперийн клуб Улаанбаатарт 7-8, хөдөө орон нутагт хоёр клубтэй болсон байна. Чопперийн Cruiser ангиллын биш Cross, Bike, Offroad, Street мотоциклийн клубууд хөгжсөн байна. Нөгөөтээгүүр, энэ ташрамд дуулгахад иргэдийн дунд моточиклчид үдэш оройн цагаар мотоциклийн дуу чимээ гаргадаг гэсэн ойлголт байдаг. Гэтэл манай клуб болгон өөрсдийн лого тэмдэг бүхий хантааз өмсдөг. Ийм логотой хүмүүс хэзээ ч дэггүй, буруу үйл хийдэггүйг хэлье. Залуучууд маань болж өгвөл клубийн хамааралтай болж, хамтдаа хөгжвөл илүү гоё шүү. Аль нэг клубийн гишүүн биш байсан ч мотоцикл сонирхогч та бүхэн маань хүрээд ирээрэй гэсэн юм.
Талын салхи наадам нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам бөгөөд 2019 онд нийтдээ 800 гаруй мото тамирчид оролцож байжээ. “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ болон БНХАУ-аас 200 мото тамирчид, мөн Япон, Энэтхэг улсуудын төлөөлөл оролцож байсан түүхтэй сонирхолтой наадам юм. Тус наадмаар дамжуулан тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах зорилготой юм. Зургаа дахь удаагаа зохион байгуулах гэж буй мото фестивальд өргөнөөр оролцохыг зохион байгуулагчид хүслээ.
“ТАЛЫН САЛХИ” ОЛОН УЛСЫН МОТО ФЕСТИВАЛИЙН ХӨТӨЛБӨР
2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот
| Хугацаа | Арга хэмжээ |
| 09:00-12:00 | “Буянт-Ухаа” нисэх буудлын талбай |
| 12:00-13:00 | Мото сонирхогчдын парад |
| 11:00-21:00 | Мото дагалдах хэрэгслийн үзэсгэлэн худалдаа, халуун хоол ундааны үйлчилгээ, өргөн зугаалга, фото болон бусад үйлчилгээ /Д.Сүхбаатарын талбай/ |
| 13:00-14:30 | Жанжин Д.Сүхбаатарын талбайд оролцогч клубүүд байрлана |
| 14:30-14:45 | Нээлт /хөтлөгч нээнэ/- Улаанбаатар театр /сэрсэн тал/ |
| 14:45-15:30 | МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үг хэлнэ. Шагнал гардуулна. |
| 15:30-16:00 | Урлагийн тоглолт- Улаанбаатар театр
Циркийн үзүүлбэр |
| 16:00-17:00 | Оролцогч клубүүдийн танилцуулга, мэндчилгээ
Ховор нандин мотоциклын танилцуулга |
| 17:00-18:00 | Тэмцээн уралдаан /мото уран жолоодлого, олс таталт, гар барилдаан, мото үзүүлбэр/ |
| 18:00-19:00 | Хүндэд зочид, мото спортын ахмад тамирчдаа тайзнаа алдаршуулах арга хэмжээ, наадамд оролцсон клубүүдэд батламж гардуулах |
| 19:00-21:00 | Еntertainment хөтөлбөр
Язгуур урлаг: Хөсөгтөн, Онгод, Улаанбаатар театр Амьд хөгжим: Никитон, Нисванис, Наран, Отгоо, Булсара, lemons, Аравт, Growls of Clown, Rec On, U.F.O, The Tourists, Vagabond, Morning star Hip Hop: Wolfizm, Don dior, limit king, Rookie Циркийн үзүүлбэр Галын үзүүлбэр |
| 21:00-22:00 | DJ/диско/ |
| 22:00 | Хаалтын үйл ажиллагаа /Салют/ |
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
