Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Улсын Их Хурлын гишүүн П.Анужингаар ахлуулсан тус ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2022.06.23/ Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон “Гурван гал” нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.
ЭХЭМҮТ нь эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах чиглэлээр эрх зүйн орчин, удирдлага тандалтыг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зэрэг таван үндсэн зорилт тавин ажиллаж байгаа аж.
Энэ онд улсаас ЭХЭМҮТ-ийн “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник” болон “Хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийн барилга, ЭХЭМҮТ-ийн барилгын их засвар, Эрүүл мэндийн явуулын үзлэгийн автомашин, тоног төхөөрөмж худалдан авах зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудын хөрөнгө оруулалтыг төсөвт суулгасан байна.
ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа “Нярайн төрөлхийн бодисын солилцооны өвчин, удамшлын өвчний скринингийг нэвтрүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх, сувилагч, хүүхдийн эмчийн хүний нөөцийг бодлогоор дэмжих, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүүхдийн эмчийн орон тоо гаргаж, ажиллуулах, эрүүл мэндийн байгууллагын ажилчдын нийгмийн асуудлыг анхаарч, сайжруулах, их дээд сургуулийн чанарыг сайжруулах шаардлагатай байна” хэмээлээ.
Дараа нь ажлын хэсгийн гишүүд “Гурван гал” нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Эмнэлгийн удирдлагууд хүний нөөцийн асуудал, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, үйлчлүүлэх соёл зэрэг асуудлууд тулгамдаж буйг мөн хэлж байлаа. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээлсэн тусламж үйлчилгээний санхүүжилтээ авах нь хүндрэлтэй байгаа гэдгийг онцолсон юм.
Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа “Төр, хувийн хэвшил ялгаагүй эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн дутагдалтай байдал нэн тэргүүнд анхаарах асуудлын нэг болсон байна. Төрөөс энэ тал дээр онцгой анхаарч, дэмжлэг туслалцаа үзүүлэхгүй бол хүнд нөхцөл байдал үүснэ. Улсын эмнэлгийн хувьд тоног төхөөрөмжийн дутагдалтай байгааг хэллээ. Хувийн эмнэлгүүдийн зүгээс иргэдэд чанартай тусламж үйлчилгээг үзүүлж байгаа ч үйлчилгээний тариф хэт доогуур болохоор ЭМДЕГ-аас санхүүжилт авч үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдаг гэдгээ хэлж байна. Ажлын хэсэг эдгээр саналуудыг нэгтгэн эрэмбэлж, эрх зүйн орчинд асуудлуудыг шийдэх тал дээр анхааран ажиллана” хэмээлээ.

“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Үхэр, тахиа, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Засгийн газрын хуралдаан болж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
