2022 оны 08 дугаар сарын 29-ны Даваа гарагт Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдон ажиллахаар боллоо.
Монгол улсын шадар сайд С.Амарсайхан Эдийн засаг, хөгжлийн яаманд ирж шинээр томилогдсон сайдад тамга, тэмдгийг хүлээлцүүллээ. Тамгыг Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг түр хариуцагч Б.Жавхлан гардуулан өгч шинээр томилогдсон Ч.Хүрэлбаатар сайдын үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Мөн яамны удирдлагууд болон албан хаагчид шинээр томилогдсон Ч.Хүрэлбаатар сайдад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Ч.Хүрэлбаатар нь 1968 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.
Боловсрол:
1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр
1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан
1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш
1998-2000 онд Эдийн Засгийн Бодлогын чадавхийг дэмжих төсөлд Ахлах эдийн засагч
2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх
2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2020 Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2017-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2021-2022 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга
Гадаад хэл: Англи, Орос
Тэрээр Сангийн сайдаар ажиллах хугацаанд хийсэн ажлуудаас товч дурьдвал:
-Монгол улсыг “FATF”-ийн “Саарал”, “Хар” жагсаалтуудаас гарах ажлыг удирдан зохион байгуулсан.
-Татварын хуулиудын цогц шинэчлэл хийсэн.
-Хилийн боомтын шинэчлэлийг эхлүүлсэн.
-Төсвийн мөнгийг бага хүүтэйгээр арилжааны банкуудад байршуулаад буцааж өндөр хүүтэйгээр зээлж авдаг байсан тогтолцоог халсан.
-Улсын төсвийг жил бүр, зарим жилд 2-3 удаа тодотгож, зардлаа нэмдэг, хэтрүүлсэн зардлаа тодотголоор хуульд нийцүүлдэг байдлыг халж төсвийн сахилга батыг тогтоосон.
-Монгол улсын зээлжих зэрэглэлийг 2 түвшин ахиулж, Covid-19 цар тахлын цаг үед улсын зээлжих зэрэглэлийг буулгалгүйгээр хэвээр хадгалж чадсан.
-9.9 их наяд төгрөгийн өр төлж, өндөр хүүтэй, хугацаа богинотой үнэт цаасыг буцаан худалдаж авах, бага хүүтэй бондоор солих зэрэг арга хэмжээнүүдийг авч ажилласан.
-2020 онд Төсвийн нээлттэй байдлын үнэлгээгээр “Open Budget Partnership” олон улсын байгууллагын судалгаагаар 15 улс орноор урагшилж 41-р байранд орсон.
-2020 онд Хөгжлийн банк нь Сангийн яамны мэдэлд шилжиж ирсэн бөгөөд 2021 оны 4-р сараас эхлэн чанаргүй зээлүүдийг төлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, бүтцийг оновчтой болгох зэрэг арга хэмжээг авч ажилласан.
-2021 онд Төрийн банк чанаргүй зээлийн хэмжээг бууруулах, хямд эх үүсвэр гадаад зах зээлээс татах замаар 35.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байжээ.


Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
