Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн тохижилт хийгдээгүй хэсгийг “Рио Тинто Монгол” ХХК-тай хамтран тохижуулахаар боллоо. Энэ хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнг сэргээн засварлах гурван талт хамтын ажиллагааны Санамж бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, “Рио Тинто Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал М.Нүрмаа нар байгуулсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нар байлцаж, Хүүхдийн паркийг ийн тохижуулж буйд талархал илэрхийлэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн хэвшлийн оролцоо, дэмжлэгтэйгээр хамтран ажиллахаар Санамж бичиг байгууллаа. Хүүхдийн парк 1966 онд байгуулагдсан, чухал газар. Хотын иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдралын төлөө хамтран ажиллаж байгаад талархаж байна” хэмээлээ.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Монгол Улсын хамгийн том хөрөнгө оруулагч болох “Рио Тинто”, “Оюутолгой” төсөл улаанбаатарчуудад дэлхийн жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулж өгөхөөр боллоо. Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд, мөн УИХ-ын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Засгийн газрын Ажлын хэсгийг ахалж байгаагийнхаа хувиар өнөөдрийн арга хэмжээнд оролцож байна. “Оюутолгой”-г Монгол Улсад оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын толь гэж хэлж болно. Энэ төсөл амжилттай хэрэгжиж байж дараагийн томоохон төслүүд хөдлөх боломж бүрдэнэ.
Миний бие “Рио Тинто” группийн захиралтай ажил хэргийн шугамаар уулзахад “Газрын асуудлыг шийдвэл Улаанбаатар хотод, тэр дундаа гэр хороололд олон нийтийн төв байгуулж өгье” гэсэн. НИТХ газар чөлөөлж чадвал хөрөнгө оруулалт хийхэд “Рио Тинто” бэлэн байгаа” хэмээн ярилаа.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан “Рио Тинто Монгол” ХХК-ийн хамт олон Монгол Улсад ганц байгаа Хүүхдийн паркийн тохижилт хийгдээгүй хэсэгт дэлхийн жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсанд баяртай байна. Хүн амын 50 хувь нь оршин сууж, ажиллаж хөдөлмөрлөдөг Улаанбаатар хотод Хүүхдийн парк төдийгүй дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн, парк байгуулахад нийслэл, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах боломж бий. Баянзүрх дүүргийн тухайд “International Garden of Mongolia” буюу Олон улсын цэцэрлэгт хүрээлэнг Улиастай, Гачууртын эхэнд 300 га талбайд байгуулахаар болсон. Газраа НИТХ-аар баталгаажуулж, Элчин сайдын яамд, удирдлагуудтай уулзаж, зураг төслийн ажил үргэлжилж буйг энэ ташрамд дуулгая. 2023 ондоо багтааж, Улаанбаатар хот дэлхийн жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн парктай болох ажлын гараа эхэлж байна. “Рио Тинто Монгол” ХХК-ийн хамт олонд нийслэлчүүдийн өмнөөс талархсанаа илэрхийлье” гэв.
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд нийслэлийн удирдлагууд онцгойлон анхаарч байгаа. Энэ хүрээнд Хүүхдийн паркийг хоёр хэсэг хуваан, тохижилтын ажил хийнэ. А хэсэг буюу 10.2 га газарт тохижилтыг “Рио Тинто Монгол” ХХК хийх юм.
“Рио Тинто Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд Хүүхдийн паркийн баруун хэсэг буюу Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх нийтийн эзэмшлийн 10.2 га талбайг иргэд амарч зугаалах, эрүүл, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, тогтвортой ногоон байгууламж бүхий хэсэг болгон сэргээн засварлах юм. Үүнтэй холбоотой зураг төсөл, гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг зарлах бөгөөд төсөл нийт дөрвөн жилийн хугацаанд үргэлжилнэ. Эхний нэг жилд нь бүтээн байгуулалт, үлдсэн гурван жилд нь арчилгаа хийх буюу цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг бойжуулах, нөхөн сэргээх ажлууд хийх юм” гэлээ. Тус компани төслийг хэрэгжүүлэх явцдаа олон нийтийн оролцоог хангах, бүтээн байгуулалтад үндэсний компаниудыг оролцуулах зарчим баримталж ажиллахаар төлөвлөжээ.
Хүүхдийн паркийн Б хэсэгт нь Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК тохижилт хийхээр төлөвлөсөн. Энэ талаар тус компанийн Бизнес хөгжлийн газрын захирал М.Нүрмаа “Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх нийтийн эзэмшлийн 10.2 га газрыг бид нийслэлд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Энэ газарт “Рио Тинто Монгол” ногоон байгууламж хийнэ. Б хэсэг буюу үлдсэн зургаан га газарт жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой паркийн өргөтгөлийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн” гэлээ.
Гурван талт хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулагдсанаар цаашид Үндэсний соёл амралтын хүрээлэнг сэргээн засварлах ажлуудыг шат дараатай хийж, 2023 оны эхний хагаст бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
