Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр тус улсын Үндэсний Ассамблейн дэд дарга, хатагтай Ким Ён Жү-тэй уулзлаа.
Хатагтай Ким Ён Жү өмнө нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, түүнд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж байсан төрийн зүтгэлтэн юм. Тиймээс Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс болон бүс нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг олон талт чиглэлээр өргөжүүлэхийн төлөөх үйл ажиллагааг нь өндрөөр үнэлдгээ тэмдэглээд, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд цаашид ч чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр, хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны эрх зүйн орчин, парламентын ардчиллыг бэхжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсээр ирснийг онцлов.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга, хатагтай Ким Ён Жү Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг тус улсад тавтай зочлохыг хүсээд, хоёр улсын найрсаг харилцаа улам батжин бэхжиж байгаад баяртай буйгаа илэрхийллээ.
Тэрбээр хоёр улсын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааны манлайлал чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тэмдэглээд, “Бусан-2030” дэлхийн ЭКСПО-г олон улсад сурталчлан таниулахад дэмжиж ажиллахыг УИХ-ын даргаас хүслээ.
Хатагтай Ким Ён Жү хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, “Агаарын бохирдлоос үүдэлтэй Монголын эмзэг бүлгийн хүүхдүүдийн өвчлөл, эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх нь” төслийг хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Төслийн хүрээнд өнгөрөгч есдүгээр сард БНСУ-ын Үндэсний ассамблейд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, төслийн судалгааны багийг байгуулсан байна. Судалгааны баг ойрын үед Монгол Улсад ажиллахаар болжээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, Монголын ард түмнийг гэсэн чин сэтгэлээр, чухал асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хичээн чармайж байгаад хатагтай Ким Ён Жү-д Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлээд, парламентын зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр ногоон эдийн засгийн харилцааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов. Хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь бидний дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэг мөн бөгөөд хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц болно хэмээн үзэж буйгаа хоёр тал онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллага
