“Монголын Явган алхалтын холбоо” нь явган алхалтыг хөгжүүлэх, олон улсын алхагч нартай хамтарсан хөтөлбөр, үйл ажиллагаануудыг зохион байгуулах, байгаль орчиндоо ээлтэй, эрүүл чийрэг, амьдралын идэвхтэй, эерэг хэв маяг, дадал зуршил бүхий иргэдийг бий болгох, Монгол улсдаа аялал жуулчлалын шинэ боломжийг бий болгон хөгжүүлэх зэрэг олон талт зорилтуудыг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хот болон аймгуудад салбаруудаа байгуулан амжилттай ажиллаж байгаа төрийн бус байгууллага юм.
2022 онд төв холбооны зүгээс Хөвсгөл, Хэнтий, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говь-Алтай, Завхан, Булган, Архангай, Дорноговь, Баянхонгор, Баян-Өлгий зэрэг аймгуудад явган алхагчидаа илгээн 100-400 км-ийн явган алхалтын хөтөлбөрийг зохион байгуулж байжээ. Мөн салбар холбоодын зүгээс өөрсдийн орон нутагтаа явган алхалтыг зохион байгуулж, идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягт иргэд, олон нийтийг уриалсаар байна.
Харин 2023 оны нээлтийн алхалтаа энэ оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших НОЁН УУЛ-нд “Хүннү их улсын түүхийн жимээр” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулж, нийт 150 гаруй явган алхагчид оролцжээ.
Энэхүү маршрут нь ихээхэн онцлогтой газар юм. Монголын их төрийн голомт Хүннү их улсын хаадын онгон шүтээн, түүхийн маргашгүй баримт, монголын суу бахархлын оргил, архилогийн үнэ цэнтэй олдвор, Хүннүчүүдийн соёл, зан заншил, гадаад харилцаа, амьдралын хэв маяг, угсаа гарал, урлаг соёлын гайхалтай баримтууд эндээс олдсон юм.
Энэхүү газраар алхснаар явган алхагчид эх түүхээ танин мэдэх, хойч үеэ мэдлэгжүүлэх, үндэсний дархлааг бий болгохын зэрэгцээ байгаль дэлхийн гоо үзэсгэлэнг биширч, хайрлан, хамгаалах боловсролыг олж авсан. Мөн түүнчлэн газар бүрийн алхагчид хоорондоо танилцаж, нөхөрлөн, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлсэн талбар болж чадсан юм.
Ноён уул нь хуучин цагийн Өргөө буюу өнөөгийн Улаанбаатараар дайран Хиагтаас Цагаан хэрмийн Чуулалт хаалга орох худалдааны их замын хаяанд байсан тул 18-р зууны сүүл 19-р зууны эхэн үед түүгээр явж өнгөрсөн, Хаант Оросын болоод Баруун Европын жуулчин, элчин нар энэ уулыг, ан аваар элбэг, үзэмжтэй сайхан, нутгийн хүмүүс нь үүнийг ихэд хайрлан хамгаалдаг хэмээн замын тэмдэглэлдээ бичсэн нь бий. Өнөөгөөс 200 илүү жилийн өмнө уг уулыг мөн л Ноён уул хэмээн хүндэтгэн нэрлэж дархлан хамгаалж байсан нь нутгийн монголчууд тэнд эртний хаад язгууртны булш оршуулга байсныг лавтай мэддэг, тэдгээрийг дээдсийнхээ дурсгал хэмээн үзэж хөндөн сандаахыг цээрлэж байсны гэрч болно.
Ноён ууланд өнөөг хүртэл язгууртны булш 13-ыг малтсанаас эхэн үеийн малтлагаар илэрсэн үнэт чухаг олдворууд нь одоо ОХУ-ын Эрмитаж музейд хадгалагдаж байна.
Тус алхалтыг Mongolian Walking Association – Монголын Явган Алхалтын Холбооны салбар болох Сэлэнгэ аймгийн Явган Алхалтын Холбоо нутаг орондоо хүлээн авч, амжилттай зохион байгуулсан юм. Мөн дэмжлэг үзүүлж хамтран ажилласан БТСУХ, НЭМҮТ, НАЖГ, Хас банкны Зүүн хараа дахь салбар, Зүүн хараа зангилааны залуучуудын зөвлөл, Шижир хишиг нөхөрлөл зэрэг байгууллагууд байлаа. Аялалын төгсгөлд УБТЗ-ын ачааны вагон засварын депотой танилцаж, нээлтийн ёслолын арга хэмжээндээ оролцож, сертификат тэмдэгээ гардан авцгааснаар арга хэмжээ өндөрлөв.
2023 онд явган алхалтад нэгдэж эрүүл монгол хүн байхыг хүсвэл www.facebook.com/groups/MongolWalkers цахим бүлэгт нэгдэхийг урьж байна.
Гайхалтай сайхан дурсамжийг хамтдаа бүтээцгээе, алхалт үнэ цэнийг бүтээнэ.
Эх сурвалж: Монголын Явган Алхалтын Холбоо




Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
