Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойг тохиолдуулан нийслэл, дүүргийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний анги, байгууллагын алба хаагчдад төрийн одон, салбарын цол, шагнал, НИТХ болон Нийслэлийн Засаг даргын шагналыг өнөөдөр гардууллаа. Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж буй 11 цэргийн алба хаагч шагнал гардсан юм.
Шагнал гардуулах үеэр НЗДТГ-ын дарга И.Баатархүү “Нийслэл, дүүргийн Цэргийн штабын бие бүрэлдэхүүн бол батлах хамгаалах чиг үүргээсээ гадна төр, иргэний гүүр болон ажилладаг чухал алба хаагчид юм. Хүүхэд багачууд, оюутан залууст эх оронч үзэл, зөв хүн байх төлөвшлийг сурталчлан таниулдаг, хариуцлагатай, хүндтэй алба хашиж буй та бүхэнд талархал илэрхийлье” хэмээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
- Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Жаргалсайхан – Цэргийн гавьяаны одон
- Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицер, дэд хурандаа О.Баттулга – Цэргийн гавьяаны одон
Батлан хамгаалахын сайдын тушаалаар:
- Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер, хошууч Б.Отгонжаргал – “Эх орны төлөө-I” хүндэт тэмдэг
- Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын мэдээллийн офицер, хошууч О.Батсүрэн – “Эх орны төлөө-II” хүндэт тэмдэг
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар:
- Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын мэдээллийн офицер, ахлах дэслэгч Буяндэлгэрийн Дэлгэрмаа – Ахмад цол
НИТХ-ын тогтоолоор:
- Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Ш.Бат-Өлзий – НИТХ-ын хүндэт тэмдэг
- Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Б.Цэдэн – НИТХ-ын хүндэт үнэмлэх
Нийслэлийн Засаг даргын захирамжаар:
- Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагч, хурандаа Ш.Гантулга – Нийслэлийн хүндэт тэмдэг
- Зэвсэгт хүчний Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн Цэргийн хөгжмийн албаны офицер, хошууч Б.Цэнгэл – Нийслэлийн хүндэт тэмдэг
- Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн агуулахын нярав, ахлах ахлагч Б.Мөнхбаяр – Нийслэлийн Засаг даргын жуух бичиг
- Зэвсэгт хүчний Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн концертмейстер, ахлах ахлагч М.Энхболд – Нийслэлийн Засаг даргын жуух бичиг тус тус хүртсэн юм.




435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
