Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2008 оноос хойш зохион байгуулж ирсэн оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” наадам өчигдөр 14 дэх удаагаа Дуурь бүжгийн эрдмийн театрт болж өндөрлөлөө.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлоготой холбогдуулан “Мөнгөн мод” наадмын номинацид өнгөрсөн оноос эхлэн шинээр таван төрөл нэмэгдэж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарт хамаарах өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн байгууллагаас оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгардаг болсон юм. Улмаар Засгийн газар 2022 онд Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих арга хэмжээний төлөвлөгөөг баталсан.
Жишээ нь, тайз дэлгэцийн зохиолч, продюсер, удирдаач зэрэг төрөл нэмэгдсэн нь энэ салбарт гарч буй шинэ бүтээл, уран бүтээлчдийн олон нийтэд танилцуулж, дэмжих нөхцлийг бүрдүүлсэн юм.
Энэ талаар Соёлын сайд Ч.Номин: Монгол Улсын Их хурал, Засгийн газар болон Соёлын яамнаас дэлхий нийтийн соёлын бодлого, чиг хандлагатай нийцүүлсэн өөрийн орны ижилсэл, ондоошлыг бүрэн илэрхийлсэн Соёлын бодлогыг хэрэгжүүлж, соёлын тухай хууль тогтоомжийг үе шаттай шинэчлэн хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн жилийн “Мөнгөн мод” ёслолоос хойш Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэжээний тогтоолыг батлан гаргасан нь өнөөдрийн Та бидний өрсөлдөж, нэгнээ хурцалж, уран бүтээл туурвиж, ард олноо соён гэгээрүүлж буй 12 салбар, чиглэлийг тэргүүлэх салбар хэмээн үнэлж, дүгнэж байгаа бодит үйл хэрэг боллоо.
Монгол Улсын Засгийн газрын энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, уран бүтээлч нэг бүрд хүрсэн бодлого болгохын тулд Соёлын яам нь Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг чамбай боловсруулж, удахгүй Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх гэж байгааг дуулгахад таатай байна” гэж хэллээ.
14 дэх удаагийн “Мөнгөн мод” наадмаас шалгарсан оны шилдэг уран бүтээлчид:
Шилдэг судлаач – Соёл урлаг судлалын хүрээлэнгийн судлаач Бат-Өлзийн Баатархүү
· Шилдэг хөгжимчин – Үндэсний урлагийн их театрын хөгжимчин Энхтөрийн Цэндсүрэн
· Шилдэг бүжигчин – Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчин Өлзийжаргалын Мөнхжин
· Шилдэг дуучин – Үндэсний урлагийн их театрын дуучин Түмэндэмбэрэлийн Баатархүү
· Шилдэг зохиолч – Цолмонжаргалын Бат-Оргил /Гэртүүн ХХК/
· Шилдэг бүжиг дэглээч – Ёндонгийн Дамчаабадгар /Соёл урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн их сургууль/
· Шилдэг зураач – Энхболдын Эрдэнэболд /Гэртүүн ХХК/
· Шилдэг продюсер – Мягмарын Есөнмөнх /Номадс групп/
· Шилдэг жүжигчин – Орфей театрын жүжигчин Ойдавжамцын Энхтуул
· Шилдэг удирдаач – Улсын филармонийн Ерөнхий удирдаач Дэлгэрсайханы Түвшинсайхан
· Шилдэг хөгжмийн зохиолч – Улсын филармонийн хөгжмийн зохиолч Хишигтохын Алтангэрэл
· Шилдэг найруулагч – Улсын драмын эрдмийн театрын найруулагч Энхбатын Ёндоншарав
14 дэх удаагийн “Мөнгөн мод” наадмаас шалгарсан оны шилдэг уран бүтээл:
Соёлын өвийг сурталчилсан шилдэг бүтээл – “Чингис хаан музейн үзэсгэлэн, үзүүлэг дэглэлт”
· Шилдэг ном, хэвлэл – Монголын үндэсний музейгээс эрхлэн гаргасан “Нүүдэлчдийн агсарга бүс” ном
· Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг – Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн “Нүүдэлчин зөн” арт медиа төслийн “Ухамсар” бүтээл
· Шилдэг дуу, хөгжмийн бүтээл – Улсын филармонийн морин хуурын чуулгын “Монгол аялгуу” хос пянз
· Шилдэг зар сурталчилгаа – Цагдаагийн Ерөнхий газрын “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” төсөл
· Шилдэг дүрслэх урлагийн бүтээл – Т.Одонгийн “Их эзэн Чингис хаан” реалист бүтээл
· Шилдэг хувцас загварын бүтээл – Дэвчинхүүгийн Ариундэлгэрийн “Devil” коллекц
· Шилдэг дизайны бүтээл – “Декор хаус дизайн” ХХК-ийн “Хүрээ лоуж” интерьер дизайн
· Шилдэг архитектурын бүтээл – “Балданс” ХХК-ийн Чингис хаан музей
· Шилдэг цахим бүтээл – “Дижитал солюшнс” ХХК-ийн “Guyuk” метаверс
· Шилдэг тайзны урлагийн бүтээл – “Тамгагүй төр” физикл драм
· Шилдэг кино урлагийн бүтээл – “Хаадын хаан пикчерс” ХХК-ийн “Трио” уран сайхны кино
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
