Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Улаанбаатар лиг” волейболын XI удаагийн тэмцээний сүүлийн шат өнөөдөр эхэллээ. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит энэхүү тэмцээнийг 2022 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2023 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрүүдэд насны хоёр ангиллаар, гурван үе шаттайгаар зохион байгуулж буй юм.
Тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нээж үг хэллээ.
Тэрбээр:
-Ирээдүй хойч болсон хүүхэд залуусынхаа бие бялдрыг хөгжүүлэх, тэдний спортоор хичээллэх хүсэл сонирхлыг дэмжих, томоохон уралдаан, тэмцээнд амжилт гаргах, авьяас чадвараа хөгжүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг. Спортоор хичээллэдэг хүүхдүүд бие бялдар, сэтгэл зүйн хувьд хөгжихөөс гадна чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, муу зуршлаас ангид байдаг. “Улаанбаатар лиг” тэмцээнд оролцож буй тамирчдадаа амжилт бүхнийг хүсье гэлээ.
“Улаанбаатар лиг” волейболын тэмцээний нэг, хоёрдугаар шатанд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 190 сургуулийн 940 багийн 9754 сурагч оролцсон бол сүүлийн шат буюу нийслэлийн шигшээ тэмцээнд 42 сургуулийн 64 багийн 832 сурагч шалгаран хурд хүч, авьяас чадвараа сорьж байна.
“Улаанбаатар лиг”-ийн “Шилдэг сургууль”-иар шалгарсан Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн захирал З.Болормаа:
-Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн баг тамирчид “Улаанбаатар лиг” тэмцээнд жил бүр оролцож ирсэн. Өнгөрсөн жил алт, мөнгөн медаль хүртэн, амжилт гаргалаа. Энэ жил ч Багануур дүүргээс дөрвөн баг ирж оролцож буйн гурав нь “Гүн галуутай” сургуулийнх байна гэлээ. 
Спортоор дамжуулан өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл, зөв дадал зуршлыг төлөвшүүлэх, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох өндөр ур чадвартай тамирчдыг бэлтгэх зорилготой энэхүү тэмцээнийг өдгөө 11 дэх жилдээ зохион байгуулж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
