Нийслэлийн хэмжээнд явган хүний зорчих хэсэг дээр 1299 гэрлийн болон тролбуйсны шон байрлаж байна. Нийслэлд гэрэлтүүлгийн үйл ажиллагааг 16 аж ахуйн нэгж гүйцэтгэдэг. Эдгээр аж ахуйн нэгжүүд өөрсдийн хариуцдаг нутаг дэвсгэр дээрх явган хүний замын зорчих хэсгийн гэрлийн шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг хийнэ. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Усны гудамжинд явган зорчих хэсэг дээр байрлах 12 шонг чөлөөлөх ажлыг эхлүүллээ.
Энэ ажлыг Гэрэлтүүлэг чимэглэл ХХК гүйцэтгэх бөгөөд Захирал А.Цогтсайхан хэлэхдээ Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс өгсөн үүргийн дагуу манай компанийн хариуцдаг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээрээс нийт 55 гэрлийн шонг шилжүүлнэ. Өнөөдөр Усны гудамжны 12 шонг шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Дараа нь СБД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Болгарын гудамжинд 8 шонг шилжүүлэх ажлыг хийнэ.
Цаашид бусад шонгуудыг үе шаттайгаар шилжүүлж зорчих хэсгийг чөлөөлнө. Шонг шилжүүлэхдээ өндөр хүчдэл, дулаан, ус зайлуулах шугамуудын шалгалтын ажлуудыг мэргэжлийн байгууллагуудаар нь заавал хийлгэх шаардлагатай байдаг. Гэрлийн шонг шилжүүлэхэд ойролцоогоор 2 хоног зарцуулна. Шилжүүлэх талбайгаа бэлтгэсний дараа замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар шонг шилжүүлнэ гэв.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
