Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1993-1996 онд төгсөгчдийн дундах “Бид хамтдаа cup-2023” сагсан бөмбөг болон волейболын аварга шалгаруулах тэмцээнийг дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Чойбалсан хотод амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд Дорнод аймгийн төвийн болон сумдын ерөнхий боловсролын сургуулийн дөрвөн оны төгсөлтийн 200 гаруй төгсөгч оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин хоёр төрлөөр өрсөлдсөн байна.
Тэмцээний шагналтнууд
Волейболын эрэгтэй төрөлд:
- Алтан медалийг 1993 оны төгсөгчид
- Мөнгөн медалийг 1994 оны төгсөгчид
- Хүрэл медалийг 1996 оны төгсөгчид
- Шилдэг довтлогчоор 1996 оны төгсөгч С.Наранбаатар
- Шилдэг хамгаалагчаар 1994 оны төгсөгч Г.Өсөхбаяр
- Шилдэг давуулагчаар 1993 оны төгсөгч Ч.Нарангэрэл
Волейболын эмэгтэй төрөлд:
- Алтан медалийг 1995 оны төгсөгчид
- Мөнгө медалийг 1996 оны төгсөгчид
- Хүрэл медалийг 1994 оны төгсөгчид
- Шилдэг довтлогчоор 1995 оны төгсөгч Г.Маналжав
- Шилдэг хамгаалагчаар 1994 оны төгсөгч А.Анхцэцэг
- Шилдэг давуулагчаар 1996 оны төгсөгч Д.Сарнай
Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд:
- Алтан медалийг 1993 оны төгсөгчид
- Мөнгөн медалийг 1995 оны төгсөгчид
- Хүрэл медалийг 1994 оны төгсөгчид
- Шилдэг довтлогчоор 1993 оны төгсөгч Ч.Батсүх
- Шилдэг холбогчоор 1995 оны төгсөгч Ч.Сүхээ
Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд:
- Алтан медалийг 1996 оны төгсөгчид
- Мөнгөн медалийг 1995 оны төгсөгчид
- Хүрэл медалийг 1994 оны төгсөгчид
- Шилдэг довтлогчоор 1994 оны төгсөгч Б.Нямханд
- Шилдэг холбогчоор 1996 оны төгсөгч Б.Оюунбилэг нар тус тус шалгарав.
Спортын арга хэмжээний үеэр “Шилдэг зохион байгуулалттай төгсөлт”-өөр 1993 оны төгсөгчид шалгарсан бөгөөд тус төгсөлтийн эрэгтэй баг тэмцээний 2 төрөлд аваргалж, хос алтан медалийн эзэд болцгоолоо. Дашрамд дурдахад, Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 1993 оны төгсөгчид энэ жил төгсөлтийн 30 жилийн ойгоо тэмдэглэхээр зэхэж байгаа юм байна.
1984-1994 оны төгсөгчдийн санаачлан зохион байгуулсан энэхүү тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон хийж байхаар шийдвэрлэсэн бөгөөд шилжин явах цомыг 1995 оны төгсөгчдөд гардууллаа.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн “Бид хамтдаа cup 2023” тэмцээнээр дамжуулан 1993-1996 оны нэгэн үеийн төгсөгчид сурагч насны дурсамжаараа аялж, нөхөрлөл эв нэгдлийн бэлгэдэл болсон их спортын уухайд нэгэн түрлэг нэмэв.
Т.Тунгалаг


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
