Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын Сөүл хотноо албан томилолтоор ажиллаж байна. Хоёр хотын эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц болон бусад салбарт хамтран ажиллах шинэ боломжийг нээх зорилготой энэхүү томилолтын хүрээнд тэрбээр Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Хотын дарга нартай уулзсан. Түүнчлэн хотод тулгамдаж буй асуудлыг шийдсэн жишиг шийдлүүдтэй танилцан, эдгээрийг Улаанбаатарт нэвтрүүлэх талаар хэлэлцэж буй. Энэ хүрээнд түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Сөүл хотын удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа. Эдгээр уулзалтын үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Албан томилолт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Хөтөлбөрийн дагуу бид Сөүл хотын удирдлагатай уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааг тэлэх боломжийн талаар хэлэлцлээ. Бас бүтээн байгуулалт, технологи, эдийн засгийн төслүүдтэй танилцсан. Цаашид бид БНСУ-ын нийслэлтэй дөрвөн чиглэлд хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна.
-Энэ талаар тодруулахгүй юу. Ямар ямар салбар байх вэ?
-Тухайлбал, Улаанбаатарын нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбогдуулаад технологийн дэвшлийг нэвтрүүлнэ. Парк шинэчлэлийн хүрээнд дахин 1200 автобус оруулж ирэхтэй холбогдуулан нийтийн тээврийн төлбөрийн системийг шинэчлэх шаардлага гарч байгаа юм. Үүн дээр БНСУ-тай хэрхэн хамтарч болох вэ, ямар шийдлийг нэвтрүүлэх вэ гэдгийг судалж байна. Түүнчлэн Улаанбаатарын такси үйлчилгээг нэмэгдүүлэх, чанаржуулах хэрэгтэй. Энэ бол хотын соёлын чухал хэсэг. Орчин үеийн шаардлагад нийцсэн, чанартай такси үйлчилгээг бий болгоход нийслэл, хувийн хэвшил болон бусад байгууллага хамтарч болно. Энэ талаар мөн яриа хэлэлцээр үргэлжилж буй.
Сөүлийн хувьд Хан мөрөн буюу гол дагасан эдийн засгийг хөгжүүлж, бүтээн байгуулалт хийсэн байна. Өмнөд Солонгос төдийгүй Азийн бусад оронд ч энэ жишиг бий. Тэгэхээр Улаанбаатарын хувьд Туул голыг дагасан бүтээн байгуулалт, үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх боломжтой гэж харлаа. Зөвхөн эдийн засаг гэлтгүй, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, голын урсцыг сайжруулах талаасаа ч ач холбогдол нь өндөр юм. Үүнтэй холбогдуулан Хан мөрний бүтээн байгуулалт дээр ажилласан мэргэжлийн багийг Улаанбаатарт урьж, туршлагаас нь судлах хүсэлтээ илэрхийлсэн.
Мэдээж, Улаанбаатарт тулгамдаж байгаа нэг асуудал бол агаарын бохирдол. Агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэхэд хоёр хот хамтарч ажиллах боломжтой.
Улаанбаатар, Сөүлийн хамтын ажиллагааны бас нэг салбар бол боловсон хүчин бэлтгэх. Хот тохижилт, үйлчилгээний салбарт боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах, туршлага солилцоход хамтарч ажиллана. Мэдээж, хотын томоохон бүтээн байгуулалт, хийж буй шинэчлэлүүдэд боловсон хүчин хомс. Тухайлбал, замын хөдөлгөөний удирдлагын нэгдсэн төвийг шинэчлэхэд яг энэ чиглэлээр ажилласан мэдээллийн технологийн мэргэжилтэн ховор байна. Тэгэхээр энэ хүрээнд сургалт зохион байгуулах зэргээр олон ажлыг шат дараатай хийж болох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
