Ардчилсан намын үнэт зүйл эрх чөлөөтэй, эрдэм боловсролтой монгол хүнийг бүтээх юм.
Энэ хүрээнд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр боловсролын салбарын манлайлагч залуусаас бүрдсэн “Боловсролын зөвлөл”-ийг байгуулж байна. Цаашид ч салбар салбартаа тэргүүлэгч, мэргэжлийн экспертүүдийн хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд гэх мэт стратегийн чухал ач холбогдол бүхий салбаруудад бодлогын түвшинд судалгаа, шинжилгээ хийдэг баг байгуулан ажиллахаар зорьж байна.
Энэхүү Боловсролын зөвлөл нь “Сураад” системийн үүсгэн байгуулагч, боловсрол судлалын доктор Э.Энхпүрэв, Оксфордын Их сургуулийн дээд боловсролын магистр, UBC их сургуулийн докторант, дээд боловсролын хөтөлбөр судлаач Г.Орхон, “Хүүхэд бүрт компьютер” төслийг санаачлагч, Стэнфордын Их сургуулийн боловсрол судлалын магистр З.Энхмөнх, МУИС-ийн профессор, Монголын боловсролын үнэлгээний судалгаа хийдэг Б.Ганбат, Оюуны чадварын IQ төвийн захирал, Виржиниагийн технологийн Их сургуулийн боловсролын магистр Д.Өлзий-Эрдэнэ зэрэг боловсролын салбартаа манлайлагч, шинийг эрэлхийлэгч, бүтээлч залуусаас бүрдсэн залуусын зөвлөлийг зарлаж байна.
Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбар асар хурдацтай тэлж буй энэ цаг үед боловсролын салбар хоцрогдолд орох нь дэлхийн хөгжлөөс хоцрох, улс орон хөгжихгүй байх суурь шалтгаан болдог. Тиймд дэлхийн боловсрол сууриараа өөрчлөгдөн хөгжиж буй үед хурдтай, бүтээлч ажиллах шаардлагатай байгааг тус “Боловсролын зөвлөл”-өөс онцоллоо.
Ардчилсан намын даргын дэргэдэх “Боловсролын зөвлөл” нь боловсролын салбарт тулгамдаж буй асуудал түүнд шаардлагатай шийдлийг танилцуулж, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг даяар олон нийтээр хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Үүний үр дүнд тус шийдлүүдийг ирэх оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусган ажиллах юм.
Ардчилсан нам судалгаанд суурилсан бодлогын хүрээнд ажиллах бөгөөд салбар бүрт түүчээлэгч залуусаар хүрээгээ тэлж нийслэл хот, хөдөө орон нутгийг хамарсан хэлэлцүүлгүүдийг өрнүүлэн ажиллахаа илэрхийлж байна.

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
