Нийслэлийн онцгой комиссоос 13:00 цагийн байдлаарх үерийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, долоодугаар сарын 1-нээс үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн 26 хорооны 31,600 өрхийн 128,100 иргэн, 11 байршилд гудамж зам 108 барилга байгууламж үерт өртсөн. Долоодугаар сарын 7-8-нд шилжих шөнө, 8-ны өглөөний байдлаар Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчимд үргэлжлэн нэмэгдэж, 6:00 цагийн байдлаар 311 см хүрч, үерийн аюултай түвшинг 50 см давж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:
-Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн 21 байршилд нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын 2,945 ажилтан, алба хаагч 504 техниктэй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Хотын хэмжээнд нийт 85 дэд өртөөний 6,889 хэрэглэгч хүчдэлгүй байна. Тухайлбал, Сэлбэ гол дагуу байршилтай 5, 6 буудал орчмоор, “Натур” төв, “S Outlets” дэлгүүр, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Тээврийн цагдаагийн газар, Дунд гол дагуу байршилтай “Ирээдүй” хороолол орчмын хэрэглэгчдийн хүчдэлийг салгасан, эрсдэл буурмагц цахилгааныг залгана.
Нийслэлийн хэмжээнд усанд автсан нийт 144 орон сууцнаас 43 мото помп ашиглан 79 орон сууцны барилгын усыг соруулж, хатаах, цэвэрлэх, ариутгах ажлыг хийж байна, орон сууцны 65 барилгын усыг соруулж байна. Үерийн усыг соруулаагүй 13 байр бий.
Одоогоор 51 тээврийн хэрэгслээр 59 рейс явж 1260 шоо метр шороог зөөж буулган, “Улаанбаатар Буян” ХХК-ийн урд төв зам дагуу, Маршалын гүүрийн зүүн тал, Туул гол дагуу 181 метр урт, 10 метр өргөн, зургаан метр өндөртэй далан босгоод байна. Мөн “Khan Hills” хотхоны баруун талын зам дагуу далан, Сүхбаатар дүүргийн 13, 15 дугаар хорооны үерийн далан, Маршалын гүүрийн зүүн тал, Туул гол дагуу даланг сэргээн босгосон.
Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн долоон хорооны нийт 555 өрх усанд автсанаас 175 өрхийн 525 иргэнийг нүүлгэн шилжүүллээ.
Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд өнөөдрийн 00:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, зарим байршилд авто зам, замын байгууламж болон авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Тухайлбал, Хүй долоон худгийн зам, 22-ын товчооны зам, Эмээлтийн зам, Хувьсгалчдын гудамж, Чингэлтэйн өргөн чөлөө, Бэлх, Сэлхийн зам, Шадивлангийн замуудад нүхэн эвдрэл засварлах ажил хийж байна. “Натур” төвийн замын хөдөлгөөнийг нээсэн гэлээ.
Цэргийн алба хаагчид 8-10 цагаар ээлжлэн ажиллаж байна
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Ариутгал, халдваргүйжүүлэлт үргэлжилж байна. Тодруулбал, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн 5,320,000 ам метр талбайг ариутгаж, халдваргүйтгээд байна. Ариутгал халдваргүйтгэлийн тусгай зөвшөөрөлтэй хувийн хэвшлийн байгууллагуудаас нийт 46 ариутгагч ажиллаж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 27-р хорооны үерт автсан 42 байрны орц, гадна орчин, цахилгаан шат, хогийн цэгүүдэд 70 бодис ашиглаж халдваргүйтгэл хийж буй. Ариутгагч бодисын нөөц хангалттай.
Түүнчлэн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 16 байгууллагын 610 албан хаагч 6.1 сая ам метр авто болон явган зам талбайг цэвэрлээд байна.
Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд, дотоодын цэргийн ангиудын алба хаагчид гудамж талбайд хуримтлагдсан лаг, шаврыг зөөж ачих, үүссэн бохирдлыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байна. Тэд хоногт 8-10 цагаар ажиллаад сэлгэх байдлаар буюу ээлжлэн үүрэг гүйцэтгэж байгаа. Олон нийтийн сүлжээнд гарсан гудамжинд унтуулж байна гэсэн мэдээлэл ташаа” гэж онцолсон.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
