Гэмтэл согог судлалын үндэсний төв болон “Eejii.org” сангийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд өнгөрсөн долоодугаар сарын 3-наас энэ сарын 24-нийг хүртэл сайн дурын 63 ажилтан тус төвийн Хүлээн авах яаралтай тусламж, Амбулаторийн тасагт ажилласан сайн дурын ажилтнуудыг тус төвийн ерөнхий захирал Э.Галбадрах хүлээн авч талархал илэрхийллээ.
Зуны улирал, тэр дундаа үндэсний их баяр наадам, тэмдэглэлт өдрүүдэд ачаалал нь эрс нэмэгддэг тус төвийн эмч, мэргэжилтнүүдэд туслах, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэд үйлчлүүлэгчдэд илүү ойр, хялбар, хүртээмжтэй хүргэх зорилгоор сайн дурын 63 ажилтан 52 өдрийн турш ГССҮТ-д хөтөч, мэдээллийн ажилтан, сахиур, орчуулагч, тайлбарлагчийн үүргийг гүйцэтгэсэн юм.
Сайн дурын ажилтнууд иргэдэд үйлчлэх хөтөч, зөвлөн туслагчаас гадна эмнэлгийн үйл ажиллагааны зохион байгуулалт, тусламж үйлчилгээтэй холбоотой тулгамдсан асуудлын талаарх санал, зөвлөмжийг холбогдох албаныханд хүргэж ажилласанд Э.Галбадрах захирал ГССҮТ-ийн нийт ажиллагсдын өмнөөс талархал илэрхийлж тэдэнд хүмүүнлэгийн үйл ажиллагааны сертификат гардуулж идэвх санаачлага, хичээл зүтгэлээрээ бусдыгаа манлайлсан шилдэг таван ажилтанд тусгайлан онцгойлон баяр хүргэв.
Хүмүүнлэгийн үйл ажиллагаа, сайн дурынхныг дэмжих “Eejii.org” сангийн зүгээс ГССҮТ-тэй хамтран нийгэмд чиглэсэн сайн дурын ажлуудыг зохион байгуулж буй бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард хэвтрийн асаргаанд зориулсан “Хайр дүүрэн цүнх”-ийг зорилтот бүлгийн болон нэн хэрэгцээ шаардлагатай эмчлүүлэгч хүүхдүүдэд өгсөн гэж ГССҮТ-өөс мэдээллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
