Улаанбаатар хот, нийслэл хот орчмын түүх соёл, өв уламжлал, ахуй байдал, байгалийн үзэсгэлэнт газруудыг сурталчлан таниулах замаар нийслэлийн аялал жуулчлалд хувь нэмрээ оруулах, олон улсын нөхөрлөлийг дэмжих зорилгоор City of Nomads уриан дор 2023.08.25 – 2023.08.27-ны өдрүүдэд 450 орчим явган алхагчид нэгдэн оролцсон “Улаанбаатар явган алхалтын фестиваль – 2023” амжилттай зохион байгуулагдлаа.
Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд явган алхалтын аялал жуучлалд ихээхэн анхаарч, харьцангуй бага зардлаар явган алхалтын дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийж, олон улсын стандартын тэмдэг, тэмдэглэгээг нэвтрүүлж, мэдээллийн нэгдсэн системийг үүсгэн, олон улсад сурталчилан таниулах замаар жуулчдыг татаж байгаа бөгөөд энэ нь улмаар орон нутгийн иргэдийн эдийн засгийг шууд дэмжих таатай нөхцлийг бүрдүүлж байна. Нийслэлийн аялал жуулчлалын газраас явган алхалтын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд анхаарч, нэлээдгүй үйл ажиллагааг хэрэгжүүлж, бодлогын түвшинд дэмжиж байгаа юм.
Тус арга хэмжээнд Монголын явган алхагчдаас гадна Тайвань, Чех, Хятад, Орос, Япон, Америк, Казахстан, Австрали, Солонгосын 120 гаруй гадаад улсын явган алхагчид оролцсон байна. Мөн Монголын явган алхалтын холбооны салбар байгууллагуудын төлөөлөл Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сэлэнгэ, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Увс, Төв зэрэг аймгууд нийслэлийн дүүргүүдийн төлөөлөл 400-аад явган алхагчид нэгдэн алхацгаажээ.
Цаашид “Улаанбаатар явган алхалтын фестиваль” нь жил бүрийн 8-р сард уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд дэлхийн олон орны иргэд оролцдог томоохон арга хэмжээ болж хүрээгээ тэлэх ажээ.
Фестивалийн арга хэмжээ нь Улаанбаатар хотын Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Монгол оллэ байгууллагын тэмдэглэгээжүүлсэн замаар зохион байгуулагдсан бөгөөд эхний өдөр Хонхор өртөөнөөс Туул зөрлөг чиглэлд 15 км-н зайд төлөвлөсөн маршрутын дагуу алхаж, барианд орж, үргэлжлүүлэн Д.Сүхбаатарын талбайд “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдөр”-ийн арга хэмжээтэй танилцсанаар энэ өдрийн алхалт өндөрлөв. Сүүлийн хоёр өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт Чингисийн өвөлжөө, Өгөөмөрийн аманд нийт 25 км-н алхалтыг хийв.
Фестивалийн гурван өдрийн туршид өглөө бүр алхалтын нээлтийг хийж, уртын дуу, бүжиг, ардын дуу, орчин үеийн дуу, хөөмий, морин хуурын тоглолт, уран нугаралт, морин циркийн үзүүлбэр гээд явган алхагчдад зориулсан урлагийн тоглолтуудыг үзүүлсэн нь алхалтын фестивалийг улам илүү сонирхолтой болгож байв. Түүнчлэн орон нутгийн иргэдийн гар урлал, сүү цагаан идээ, хоол зуушийг борлуулах боломжийг бүрдүүлснээр алхагчдын хувьд нутгийн иргэдээс үйлчилгээ авах, орлого орлого оруулах боломжийг бүрдүүлсэн явдал байлаа.
Энэхүү фестивалийг Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, Монгол Оллэ нийгэмлэг хамтран зохион байгуулжээ. Мөн Налайх, Баянзүрх дүүргийн ЗДТГ, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаа, БТСУХ, НЭМҮТ зэрэг төрийн бодлогын байгууллагууд дэмжин ажилласан бол явган алхагчдыг үндэсний үйлдвэрлэгч Тнгри групын “Амт” брэнд, CuCu сальфетканы брэнд, Монос Хүнс компанийн “Экос” цэвэр ус, Тесо групын “Зөв”, “HiVit”, Мон Со Баян ХХК-ийн “Vita C” брэнд бүтээгдэхүүнээр дэмжин ажиллажээ.
Фестивалийн үеэр орон орны явган алхагчид өөр хоорондоо танилцаж, дурсгалын зүйлс солилцож, соёлын солилцоо хийж, хамтдаа нөхөрлөж, хөгжилдөж гурван өдрийн туршид гайхалтай сайхан дурсамжийг бүтээж байгаа нь явган алхалтын фестиваль гэхээс гадна соёлын томоохон арга хэмжээ болгож байгаа нь сайхан байлаа.
Фестивалийн төгсгөлийн өдөр Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхийг “Монголын явган алхалтын холбооны элчин сайд” -аар өргөмжилж, тус холбооны зохион байгуулсан бүхий л арга хэмжээнд өөрийн тааллаар оролцох, алхалтын арга хэмжээ зохион байгуулуулах үүрэг чиглэл өгөх эрхийг олгосон нэр хүндтэй ёслол болов. МЯАХ-ны тэргүүн Б.Болор-Эрдэнэ тус нэр хүндтэй шагналыг олгохдоо, хэлсэн үгэндээ “Явган алхалтын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд, иргэдийн эрүүл мэнд, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгоход, байгаль орчны боловсролыг олж авч, эх дэлхийгээ хайрлах ухамсарыг түгээхэд оруулж байгаа бодит хувь нэмрийг үнэлж энэхүү нэр хүндтэй шагнал болох Монголын явган алхалтын холбооны элчин сайд (амбассадор)-аар өргөмжилж байна” гэдгийн онцлон дурдав.
Мөн нийт оролцогчид, монголын явган алхагчдыг БНСУ, БНЧУ, Тайванийн алхагчид өөрийн нутагт зохион байгуулах алхалтын арга хэмжээнд оролцох урилгыг өгөв. Цаашид эко-аялал жуулчлалыг хөгжүүлж, явган алхагчдын нөхөрлөлийн цар хүрээг тэлсээр монгол улсын аялал жуулчлалын салбарт өөрийн гэсэн тодорхой хувь нэмрээ оруулах боломж, томоохон үүд хаалга нээгдэж байгаад таатай байна. 2024 онд энэхүү фестивалиас гадна нийслэл хотын өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор анх удаа “Мөсний явган алхалтын фестиваль”-ийг зохион байгуулагдах болно.
Эх сурвалж: Улаанбаатар явган алхалтын фестиваль, хэвлэл мэдээллийн баг

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
