Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний хэрэгжилт, үр дүн, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 43.6 их наяд байсан бол 2022 онд 53.8 их наяд, 2023 онд 62.4 их наяд төгрөг болж өссөн төдийгүй ирэх онд 74.0 их наяд төгрөг байхаар төсөөлж байна. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжсэнээр анх удаа ДНБ жил бүр 10 их наядаар өссөн үзүүлэлтэй байна гэв. Мөн Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд ирэх хоёр жилд Монгол Улс экспортын таван төмөр зам, гурван коридортой болно. Энэ нь зөвхөн баялгаа гадагш гаргах биш олон улсын ачаа тээврээс мөнгө олно гэсэн үг. Зөвхөн энэ шийдвэрийн хүрээнд ДНБ 120 их наяд хүрч тэлэх боломжтой. Дорнод аймаг Боомтын сэргэлтийн зүүн коридор учир төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнд аймаг, орон нутгаас анхаарч ажиллах хэрэгтэйг тэмдэглэлээ.
Дорнод аймгийн иргэд тэтгэврийн зөрүү, малын хулгайн асуудал, орон нутаг дахь шүүх, прокурорын байгууллагын хүнд суртал, “Петрочайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх, уул уурхайн компаниудын нөхөн сэргээлт, хөдөө орон нутаг дахь соёл урлаг, спортын салбарын ажилтнуудын нийгмийн хамгаалал, хөгжил, хөнгөлөлттэй эмийн хүртээмж зэрэг асуудлыг хөндлөө. Мөн аймгийн цэвэр усны хангамжид анхаарч шугам сүлжээний шинэчлэлд шаардагдах төсөв хөрөнгийг шийдэх, дулааны шугам сүлжээг өргөтгөх, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагчийг цалингийн доод хэмжээгээр нийгмийн даатгалд хамруулах, Чойбалсанг хотын статустай болгох, Их бурхант цогцолбор орчимд олгосон хайгуулын лицензийг цуцлах, ”Шинэ хөгжил” цогцолбор сургууль, цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг шийдэх, Халхгол сум руу зам тавих, тус сумын халаалтын зуухны төсвийг шийдэх, багш нарыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцад хамруулах, Зүүн бүсийн үйлдвэр технологийн паркт дэмжлэг үзүүлэх, авлигачдыг торгоод өнгөрөх биш ял шийтгэл оногдуулах, хилийн зурвасыг тортой, хилийн цэргийг дронтой болгох, “Шувуу” ажиллагааг эрчимжүүлэх, бүсийн оношилгооны төвийг томографийн аппараттай болгох, аймагт сувилахуйн сургууль байгуулах, хадланчдыг тариаланчдын нэгэн адил түлшний хөнгөлөлтөд хамруулах зэрэг санал дэвшүүллээ.
Салбарын сайд нар холбогдох чиглэлээр иргэдийн асуултад хариулт өгөв. Тухайлбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Халх гол сумын нэгдсэн халаалтыг шийдвэрлэхээр ажлын хэсэг гаргана. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Халхгол сумын нутаг дахь Их Бурхант цогцолборт олгосон хайгуулын лицензийг цуцалсан гэдгийг хэллээ. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Петрочайна Дачин Тамсаг” компанид өнгөрсөн хугацаанд хийсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
Ирэх оны төсөвт суулгах төслүүдэд иргэдээс санал авахад Чойбалсан хотын ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэх, ДЦС-аас хотын төвийн дулааны магистраль шугамыг өргөтгөх төсөл, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын засварын зураг төсвийг эхний гуравт эрэмбэлэв. Мөн Чойбалсан хот доторх болон Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын их засвар, 1000 айлын орон сууцны хотхоны гадна дулааны шугам, Хэрлэн голын 217.6 у/м төмөр бетон гүүр болон хатуу хучилттай автозамын төсөв, Чойбалсан хотоос Баянхошуу боомт, Халхгол чиглэлийн 210 км авто зам, 240 ортой цэцэрлэгийн барилга, 640 суудалтай сургуулийн барилгыг нэн шаардлагатай 10 төсөлд багтаалаа.
Чойбалсан хотын ус хангамж, дулааны шугам сүлжээг өргөтгөхөд шаардлагатай хөрөнгийг эхний ээлжинд 2024 оны төсөвт суулгана гэж Ерөнхий сайд хэллээ.Мөн “Шинэ хөгжил” цогцолбор сургууль болон 12-р сургуулийн барилгын өргөтгөл, орон сууцны дулааны шугам сүлжээ болон Чойбалсан чиглэлийн авто замын хөрөнгийг шийдвэрлэхээр болов. Түүнчлэн Халхгол сумын 85 жилийн ойг угтан загвар сум болгох төслийн ТЭЗҮ боловсруулах, Дорнод аймгийн иргэдийг орон сууцжуулах асуудалд анхаарч ажиллахыг Сангийн яам болон аймгийн удирдлагад тус тус даалгав.


Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
