Хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох их үйлсээр жигүүрлэн, үүгээрээ үлгэр дууриал болж яваа мянга мянган өмгөөлөгч бий. Тэдний нэг 2024 оны “Тэргүүний өмгөөлөгч”-өөр шалгарсан өмгөөлөгч М.Ванчигмаатай уулзаж үзэл бодол, байр суурь, мөрөөдөл зорилгоос нь хуваалцсан яриагаа уншигч танд хүргэж байна.
Тэрбээр бусдаас суралцаж өөртөө ямагт шинэ зүйл нэмж, шинэ санаа олж, ухаарал хөгжлөөр өөрийгөө цэнэглэж яваа хичээнгүй нэгэн билээ.
-2024 оны таньд азтай онцгой жил байж, та салбараараа хөдөлмөрөө үнэлүүллээ. Энэхүү сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Миний хувьд 2024 он амжилт бүтээл, сургамж олонтой сайхан жил болж өнгөрлөө. Хуульч өмгөөлөгч хүн тасралтгүй суралцаж, хөгжиж байдаг онцлогтой мэргэжил гэж боддог. Ийм сайхан мэргэжлийг эзэмшсэн шилдэг хүмүүсийн дунд хөдөлмөрлөж, хөгжиж байгааг минь үнэлж, урамшуулсан салбарын хамт олондоо талархаж байна.
-Хуулийн салбарт анх ямар зорилготой, юунд хүрнэ гэж хүсч орж ирсэн бэ?
Манай ээж эмч, аав барилгын инженер мэргэжилтэй хүмүүс. Хүүхэд байхдаа аав ээжийнхээ ажлыг хажуунаас нь харж, сайхан зүйлсээр нь бахархахын зэрэгцээ хүнд хэцүүг нь бас харж өссөн болохоор аав ээжийнхээ мэргэжлийг сонгохгүй гэж боддог байлаа. Тиймээс надад ямар мэргэжил тохирох бол гээд олон зүйлийг ажин сонирхдог байсныг ээж аав хоёр маань их дэмжиж урам хайрладаг байсан нь одоо ч сайхан санагддаг юм. Дугуйлан секцэнд явах боломж олгодог байсны дагуу дунд ангиасаа телевиз, фм-д хөтлөгчөөр ажиллаж, зургийн дугуйлан, хувцас дизайнерын дугуйланд явж үзэсгэлэн гаргаж уралдаан тэмцээнд оролцож, сургуулийнхаа мэтгэлцээний клубт хичээллэж олон тэмцээн уралдаанд оролцож явсаар нийгмийн идэвхтэй хүн болсон. Ингэснээр бусдад хамгийн их туслах боломжтой ажил мэргэжил өмгөөлөгч юм байна гэсэн бодол жаахан охинд төрж энэ шийдвэрийг 10 дугаар ангид байхдаа гаргаж байлаа.
– Ингээд хүссэн мэргэжлээ эзэмшлээ. Өмгөөлөгч болсон тэр үеэс танд ямар эргэлт өөрчлөлт, хөгжил дэвшил гарч байгаа гэж боддог вэ?
-Өмгөөлөгч мэргэжлээ сонгоод 2 жил суралцаж анхны дадлагатаа гарсны дараа яг л эмчтэй адилхан өвчтөнтэйгээ хамт сэтгэл зүйн хүнд нөхцөлд, түүний хажуугаар тасралтгүй суралцах ур чадвар, зориг тэвчээр, ачаалал даах чадварыг шаарддаг тийм ч амархан мэргэжил биш юм байна гэдгийг ойлгож эхэлсэн дээ. Тэр цагаас аль болох түрүүлээд сурчихсан, мэдчихсэн юмсан гэх өрнүүн бодлоор бусдад хурдан туслаад явбал өөрөө ч хурдтай, чадвартай байж чадах юм байна гэдэг ухааралтай болж өнөөдрийн Ванчигмааг хөгжүүлж чадавхжуулсаар ирсэн хамгийн нандин мэргэжил гэж боддог болсон доо. Магадгүй би сэтгүүлч, загвар зохион бүтээгч эсвэл зураач болсон бол миний амьдралын хэв маяг алгуурхнаар урагшилсан байж болох. Иймд миний харж байгаагаар хуульч, өмгөөлөгч хүмүүсийн амьдралын хэмнэл хурдтай, тууштай, шаргуу байдаг юм болов уу гэж дүгнэж цэгнэж явдаг юм.
-Ажил мэргэжлээсээ авсан хамгийн том мэдрэмж, баяр бахдал?
-Энэ тухайд мэргэжлийн үүднээс өгч байгаа зөвлөгөө туслалцаа маань бусдад хүрч, ажил амьдралд тусгалаа олж байгааг харах хамгийн сайхан. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч хүн заргаа авна гэж улайрахаас илүү хүндээ хүрсэн хууль зүйн туслалцааг үзүүлэх нь л чухал. Учир нь,энгийн иргэд заримдаа хууль зүйн үр дагаврыг бүрэн ухамсарлаагүй буюу өөрийнх нь шийдвэрээс ямар хууль зүйн үр дагавар гарах вэ гэдгийг мэдээгүй байж “өө би ийм сүртэй юм болно гэж бодоогүй шүү дээ, ингэж хүсээгүй шүү дээ гээд бүр сүүлдээ нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж ойлгодог учраас бид мэргэжлийн үүднээс энэ тал дээр анзаарч байх нь чухал юм билээ. Мэдээж үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалж, заргаа шийдүүлээд инээд дүүрэн хурлаас гарах нь урамтай байлгүй яахав.
-Ихэнх туршлагатай өмгөөлөгчид шүүх хурлын өмнө хэргээ сайн унших ёстой гэж зөвлөдөг юм билээ. Таны хувьд ?
Тиймээ, миний хувьд хэргээ сайн унш гэдэг нь олон сайн зүйлийг багтаасан хураангуй заавар, зөвлөгөө гэж боддог. Яагаад гэвэл хэргээ сайн уншсан өмгөөлөгч хэргийн нөхцөл байдлыг сайн ойлгож мэдэхээс гадна нөхцөл байдалд хууль зүйн хувьд дүн шинжилгээ хийх, хууль хэрэглээ, процессын зөрчил байгаа эсэхийг хэргийн материалтай танилцах явцдаа нягтлан шалгаад хэргийн онолоо тодорхойлох зэрэг олон давуу талтай байдаг болов уу. Мөн цаг завтай үедээ бусад адил төстэй кейсүүдийг харьцуулан судлахыг хичээдэг.
-Янз бүрийн хэрэг маргаанд оролцож явахад магадгүй зарим үед эвгүй мэдрэмж төрдөг болов уу?
-Мэргэжлийн дагуу олон янзын зан араншин, дадал зуршилтай, бас олон талын ур чадвар, мэдлэгтэй хүмүүстэй таарч, хамтарч ажилладаг. Тийм учраас тэднийгээ сайхнаар харж, сайн сайхан талаас нь суралцаад явах нь бидэнд өгөөжтэй. Хичнээн мэдлэг боловсролгүй ч маш нарийн мэдрэмжтэй сэргэлэн, өөдрөг бодолтой, хөгжилтэй харилцаа хандлага сайтай хүмүүс ч олон бий шүү дээ. Энэ бүхнийг нь тольдоод явбал санасан ажил ч урагштай, уулзаад зөвлөлдөхөд ч ойр дөхөм, дотно санагддаг юм. Ийм хүмүүсээс харилцан суралцаад төдийгүй чадахгүй зүйлээ ч сураад заагаад өгчих юмсан гэж бодол төрж явдаг даа. Харин маш их хичээж ажиллаад байхад гарсан үр дүнг минь ойлгохгүй улам ихийг хүсч аливаад баярлаж талархаж сураагүй хүмүүсээс сэтгэл дундуур мэдрэмж төрдөг.
-Хүн болгонд сонирхог зүйл хобби гэж байдаг даа?
“Аялах, агаар салхинд гарч амар тайвныг мэдрэх маш дуртай. Аялалаас олон зүйлийг олж харж таньж мэдэж авдаг, бас стресс тайлагддаг. Мөн ном унших, уншсан зүйлээ дэлгэрүүлж оюун санаандаа тунгаан бодож үлдэх сонирхолтой санагддаг. Чөлөөт цаг бага үедээ кино үзэж, киноныхоо талаар ярилцаж суух мөн ч дуртай даа.
-Өмгөөлөгчдийн нэр хүнд нийгэмд янз бүр л байдаг. Харин таны бодол ямар байдаг бол?
-Өмгөөлөгчийн нийгэмд эзлэх байр суурийн талаар маш нийтлэг яригддаг бөгөөд хамгийн гол нь ёс зүйн асуудал байгаа юм. Учир нь, хуульч өмгөөлөгч гэдэг нь аль ч нийгэмд элит буюу өндөр түвшний мэдлэг, ур чадвар бүхий хүмүүсийн хийж чадах сэхээтэн мэргэжил гэж хүлээн зөвшөөрөгдсөөр ирсэн. Иргэд үйлчилгээ авч үзсэн өмгөөлөгчийнхөө харилцаа хандлага, ёс зүйн түвшинд нийт өмгөөлөгчдийг адилтган авч үздэг нь манай улсад төдийгүй олон улсын түвшинд нийтлэг үзэгдэл юм. Иймд өмгөөлөгчийн ёс зүйн асуудал нь энгийн мөртлөө, маш хариуцлагатай хандах ёстой зүйл юм. Энэ асуудлыг мэргэжлийн үүднээс олон талаар хөндөн авч үзэж болох ч бидний өнөөдрийн ярилцлагын хүрээнд ахдахуйц өргөн том агууламжтай сэдэв гэж хэлж болно. Харин хувь өмгөөлөгчийн хувьд дор бүрнээ өргөсөн тангарагтаа үнэнч, хариуцлагатай, хичээнгүй байх нь бидний мэргэжлийнхээ үнэ цэнэ болоод нийгэмд эзлэх байр сууриа батжуулж буй хувь нэмэр гэж боддог.
Залуу хүмүүс зорилго дүүрэн байдаг. Иймд цаашдын зорилго мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Маш гоё асуулт байна. Залуу өмгөөлөгчийн хувьд мэргэжлээ дээшлүүлж, хууль зүйн салбар дахь судалгаа шинжилгээ,сургалт, эрдмийн ажлаа тасралтгүй эрхлэх, мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамтран стратегийн өмгөөлөл хийхэд суралцах, энэ чиглэлээр анхаарч ажиллах зорилго тавиад энэ дагуу хичээж явна даа.
Д.Нэргүй


Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
