Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн олон улсын монгол уран бичлэг, визуал урлагийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр 17:00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд болно. Энэхүү үзэсгэлэн дөрөв дэх жилдээ зохион байгуулагдана. “Бичиг соёл” төвөөс санаачлан хэрэгжүүлдэг уг үзэсгэлэн нь зөвхөн уран бүтээлийн цуглуулга бус монгол хүний үндэсний ижилсэл, бахархлыг залуу үедээ өвлүүлэх соёлын томоохон хөдөлгөөн юм. Энэ жилийн үзэсгэлэн нь мянганаар хэмжигдэх уламжлалт бийрийн урлагийг XXI зууны дижитал шийдэл, визуал арттай хослуулж, Монгол өв соёлыг дэлхийн соёлын зах зээлд өрсөлдөхүйц үнэ цэнтэй харуулах онцлогтой. Монгол бүсгүй хүний ухаан билиг, уян налархай хөдөлгөөн бүр уран бичгийн зураас, тиг бүрд шингэж, бичиг соёлоо хадгалан үлдэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Шагналын сан: Шилдгийн шилдэг бүтээл 2,000,000 төгрөг, шилдэг хоёр бүтээл тус бүр 1,000,000 төгрөгийн шагналтай.
Нийгмийн оролцоо: Олон нийтийн хандалтаар “Тусгай байр”-ын эзнийг тодруулж, үндэсний бичгээ нийгэм даяар сурталчилна.
Нээлтийн ёслол: Монгол бичгийн уран гоо, эмэгтэй хүний нандин мэдрэмжийг нэгэн дор тольдох “Гоо Бэхи – 2026” үзэсгэлэнгийн нээлт 2026 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 17:00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд болно. Тус үзэсгэлэнг “SPR Rising Group”, “Бичиг соёл” төв санаачлан, “UGC Mongolia” ерөнхий зохион байгуулагчаар, “Хүүхдийн урлан бүтээх төв” дэмжигч байгууллагаар хамтран ажиллаж байна. Монгол хүн бүрийн зүрхэнд орших эх хэл, бичиг соёлынхоо гайхамшгийг бахархан тольдохыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 99978546, 80088377
И-мэйл: bichigsoyol2020@gmail.com Facebook хуудас: Bichig Soyol

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгджээ
Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр цагаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Усны ослын дуудлага 28.3 хувиар өссөн байна
Шинэ клип: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
Өнөөдөр цагаан луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн и
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
