Монгол Улсын Их Хурлаас 2026 оны тавдугаар сарын 08-ний өдөр Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг баталлаа. Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Аринзаяа, Н.Батсүмбэрэл нар санаачлан боловсруулж, 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.
Улсын Их Хурлын гурван чуулган дамнуулан, жил гаруйн хугацаанд хэлэлцсэн энэ хуулийн төслийг хэлэлцүүлэхэд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Ж.Баясгалан, Л.Энхнасан, Х.Болормаа, Д.Рэгдэл, У.Отгонбаяр, М.Сарнай, С.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан бөгөөд Монгол Улсын Гавьяат эмч, Төрийн шагналт П.Батчулуун тэргүүтэй эрхтэн эд эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцогч эмнэлгийн мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудын албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүн мөнхүү ажиллажээ.
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуульд энэ үйл ажиллагаанд оролцох төрийн болон эрүүл мэндийн байгууллагын удирдлага, бүтэц, зохион байгуулалт, нийтлэг чиг үүргийг нарийвчлан зааж, хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлсон бөгөөд нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангах асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагын чиг үүргийг тогтоосон байна. Мөн рициепент болон амьд донорт тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, амьгүй донороос эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаа, иргэн донор болох хүсэлтээ өөрийн биеэр, эсхүл цахимаар гарган баталгаажуулах, мөн уг хүсэлтээсээ татгалзаж болох тухай, амьгүй донорын гэр бүлд тухайн донор эрүүл мэндийн даатгал төлж байсан эсэхээс үл хамааран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний оршуулгын тэтгэмж Эрүүл мэндийг дэмжих сангаас олгох тухай зэрэг өргөн хүрээний зохицуулалтыг тусгажээ.
Түүнчлэн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгуулах шаардлагатай иргэдийг эрхтэн, эд, эс, цусны бүлгээр ангилан, эмнэл зүйн үнэлгээ, шалгуур үзүүлэлтээр эрэмбэлэн бүртгэсэн Үндэсний хүлээх жагсаалт, эмчилгээ оношилгоо, судалгаа, урьдчилан сэргийлэх, хяналт хийх зорилгоор авсан эд, эсийг хадгалах тусгай зориулалтын сан буюу био банк ажиллахаар хуульчилсан байна.
Энэхүү хууль нь эрэлт хэрэгцээ нь улам бүр нэмэгдэж буй эрхтэн, эд, эс, шилжүүлэн суулгах үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлж, нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангах, энэ төрлийн эмчилгээг иргэд эх орондоо хийлгэх боломжийг нэмэгдүүлэх, амьд донорын хүрээллийг тэлэх, салбарын хүний нөөц, мэргэшлийг тогтвортой хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн эсийн эмчилгээний шинэ технологи, хүйн цус, эд, эсийн банк байгуулж, эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг эмчлэх шинэ боломжийг нээх, амьд донорыг хамгаалах, хүний эрхийг хангах, олон улсын жишгийн дагуу OPT OUT/OPT IN холимог тогтолцоог нэвтрүүлэх, энэ төрлийн үйлчилгээний цар хүрээ өргөжих боломжтой болно. Донор, реципиенттэй холбоотой ёс зүйн асуудлыг хуульчлан хамгаалж, тээгч эх, үр шилжүүлэн суулгах харилцааг илүү тодорхой, ойлгомжтой болгож буй юм.
Энэ хуультай хамт Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиуд, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсан байна.
Хуулийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэнээс 10 хоногийн дараагаас буюу ердийн журмаар дагаж мөрдөнө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
