Нийгэм хүртэл ийм хар бараан байхад уран бүтээлч шүлэгч нь хүртэл харуусал гуниг далд харилцааны тухай бичих ёстой гэж үү? Хүний сэтгэлийн өгөгдөл, мэдрэхүйн хэм хэмжүүрийг хорьж цагдаж дийлэхгүй нь үнэн гэхдээ уран бүтээлч залуус яагаад гэрэл гэгээтэй зүйлс үзэглэж болдоггүй юм бэ? Үгүй бол өөрсдөө ингэтлээ их хаяж, хаягдаж түүндээ хөглөгдөн онгод гэгчээ бадраадаг юм болов уу?
Онцолж байгаа зүйл минь саяхан хэвлэгдсэн Т.Наранхүү хэмээх дуучин залуугийн “Цаг хугацааны зүүлт” нэртэй уянгын шүлгэн цомог. Дуучин хүн байж шүлэг тэрлэн бүр цомог гаргасан нь их сонин. Цомгийн гадна дотно дизайн хүний анхаарлыг татхуйц хээнцэр тансаг. Өөрөө дуучин хүн болхоор уншилт энэ тэр бол бүр ярих ч юм биш. Гэвч цомгийг сонсоод эхэлмэгц харуусал, янаглал, нууц амраг, хүсэл тачаал шууд мэдрэгдэнэ.
Тодорхой хэдэн шүлгээс нь онцлоход:
“Эгчмэд”
… Гол мөрөн болоод шагайг чинь шүргэн алдан урсвал
Гэгээн сэтгэлээ усан мандалд минь тольдох ч билүү
Ийм зүүд зэрэглээ шиг хөндүүрлэл шүлэгчийн ертөнцөөс алдуурч
Тийм яруухан бүсгүйн зүг эрээ цээргүй довтолном.
**********
Янжуурын утааг хамгийн сайхан үнэр гэж итгэхэд
Яруу найраг төрдөг
Янаг минь буцах хүйтэн орны цуурайнаас
Шүлгийн санаа асгардаг…
***********
“Мөнгөн хуримгүй дурлал”
… Зуу наслахгүй юм чинь
Зуун өдөр чамтай жаргая
Заяа нийлсэн гэргийд минь
Уруулынхаа будгийг бүү илгээрэй.
…бодит байдлаас энэ бүхэн төрсөн үү! Аль эсвэл нийгэмд байгаа ил далд харилцааны тухай онцлон бичдэг юм болов уу? Уран бүтээлчийн хувийн амьдралыг мэдэхгүй учир дүгнэж цэгнэх хэцүү юм. Эрхэм уншигчид өөр өөрсдийн дүгнэлтийг хийх биз ээ. Үе үеийнхний дунд гуниг харууслын сэдвээр бичдэг олон сайхан яруу найрагчид байсан, байсаар ч байгаа байх ч болно гэдгийн үргэлжлэлч юм билүү. Дашрамд дуулгахад Никитон хамтлагийн “Нандин шүтээн”, “Чи минийх”, “Үүлэн үст” зэрэг дуунуудыг master copy гэдэг шиг л коверлон дуулдаг хүчирхэг хоолойтой дуучин юм билээ. Тэр дуунууд бас л дээр дурьдсан сэдэвтэй ижилхэн нь сонин.



Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
