Баян-Алтайн гуч цуурч, туульч, хөөмийч Эрдэнэцогтын Баатаржав нь Богд хааны ордон музейн “Хаан туульс”-ийн өргөөнд “АЛТАН ШАР НАРТАД БУМАН ЖИЛИЙН ЗУН АВЧИРСАН БАЯНЦАГААН ӨВГӨН” туулийг 2017 оны 2 дугаар сарын 17-ны 11 цагаас хайлах юм.
Уг тууль нь сайн хүүхэд заяалгадаг, цэцэн мэргэн оюун ухаан хайрладаг, эд баялаг , идээ ундаа элбэг дэлбэг байхын заяа хайрладаг тууль юм.
“Баян-Алтай” Мэнгит туульчийн удмын цуурч, туульч, хөөмийч Эрдэнэцогтын Баатаржав нь Алтайн Урианхайн удам дамжсан туульч юм. Тэрбээр өвөг дээдсийн хайлдаг олон туулийг уламжлан авч хайлахын зэрэгцээ хөөмий, цуур хөгжим, чашга, дудар, икэл, бүх төрлийн хэл хуур, нуман хуурыг эзэмшжээ. ”Хөлгөн туульс”, “Язгуур аялгуу” хамтлагийг үүсгэн байгуулагч, “Хөгсүү” чуулгын нарийн бичгийн дарга Э.Баатаржав нь 5 цомог гаргаж, 3 ном бичиж, 120 гаруй жил тасалдсан чашга дудар, эвэр нуман хуур хөгжмийг 10 гаруй жил эрэн сурвалжилж, эрдэм шинжилгээний болон, уран бүтээлийн эргэлтэнд оруулж, Урианхайн язгуур хөөмэй болох хоолойн цуур, модон цуур, туульсийн хоржин хоолойн эрдмийг харьцуулан судалж туршиж, уран бүтээлдээ нэвтрүүлж, дэлхийн таван тивийн олон орны үзэгчдэд таниулжээ.
Мөн Харвард, Хавай, Стэйнфорд, Берклэй, Вэслэйны их сургууль, НҮБ-ын ордон, Холливуд, Европын алдартай тайзууд болон нийт нүүдэлчдэд өв соёлоо сурталчилж ирсэн байна. Дэлхийн урлагийн маэстро, 2011 оны “Дэлхийн ордны угсаатны эртний хөгжмийн гранпри”, “Испаны хун тайжын шагналт”, “Дэлхийн ардын урлагийн 30-р наадмын тэргүүн шагналт”, МУСТА, цуурч, туульч, хөөмийч Э.Баатаржав нь 2006 оноос хойш хот хөдөөгийн хүүхэд залуучуудад тууль, цуур, хөөмэй, ардын билиг эрдэм зэрэг уламжлалт урлагаа өвлүүлэн үлдээх зорилгоор шавь сургалтыг явуулж байгаа юм.
“Алтан шар нартад буман жилийн зун авчирсан Баянцагаан өвгөн” тууль нь 2017 оны туулийн өргөөний хаалтын тууль юм. Уг тууль Богд хааны ордон музейн “ХААН ТУУЛЬС”-ийн өргөөнд үнэ төлбөргүй зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг 88016871 дугаарын утсаар авч болох юм байна.



435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ

Энэ цаг үеийн эрхэм туульч, монгол их өв соёлоо тээж түгээж яваа сайхан уран бүтээлчдээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Язгуур их өв маань бага ч гэсэн сэргэж байгаад талархаж байна.Залуучууд сайн өвлөж үлдээсэй.Монгол Монголоорой байхын нэгэн сурвалж билээ
АМЖИЛТ
Их мундаг хүн юм билээ. Язгуур урлагийн их олон төрлийг эзэмшсэн. Их тод цээл хоолойтой. Очноо.
Энэ туульч монгол хөөмийг дэлхийд гаргаж сурталчилж чадсан хүн юм билээ. Амжилт хүсье. Улсаас нэг урамшуулчихмаар хүн дээ