Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олон удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргийн сэжигтнийг илрүүлэн баривчилжээ.
Сэжигтэн А нь орон сууцны бүргэд хаалгыг хөшиж онгойлгон, эзэнгүй айлын гэрт нэвтэрч алт, мөнгөн үнэт эдлэл хулгайлдаг байжээ. Түүний гэрээс алтан шармал болон брэндийн цаг, зөөврийн компьютер, хөөрөг, хулгайлсан зарим зүйлсээ барьцаалан зээлдүүлэх газар тавьсан бичиг зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ.
Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс зургаан удаагийн үйлдлээр иргэдийн үнэт эдлэл хулгайлсан нь тогтоогдсон байна. Сэжигтэн А нь Төв аймгийн харьяат бөгөөд өдрийн цагаар нийслэлд орж ирэн хулгай хийгээд, шөнөдөө хотоос гарч гэртээ харьчихдаг байсан аж.
Өмнө нь хулгайн гэмт хэрэг үйлдэж дөрвөн удаа шүүхээр ял шийтгэгдэж байсан сэжигтэн А Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан байна. Түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг хулгайлах
145.2.Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байх, эд зүйлсээ “урт гартнууд”-аас хамгаалахын тулд өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг авах, цонх, хаалганы бэхэлгээ, хамгаалалтаа сайжруулах, гэр, орноо эзэнгүй орхисон тохиолдолд хөршүүд, хамаатан садандаа мэдэгдэх, эд зүйлээ хулгайд алдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад цаг алдалгүй хандахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ