Өнөөдөр цагаан бар өдөр

2026 оны 11-р сарын 12 өдөр, 07 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Аргын тооллын 11 сарын 12. Пүрэв (Бархасвад) гараг (2026)
Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын шинийн 3, жил өдөр цагаан бар, мэнгэ 8 цагаан, суудал мод, онгоц-18, үл зохилдох барилдлагат. Сарын цээр өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:53-17:19.
Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
Үс бүү засуул сарын цээр өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Морь, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
Хүний сүлд хас, бөгсөнд, гэрийн сүлд бүх гэрт орших болой.
Сарын цээр өдөр. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх