Б.ЗАЯА
ЭХЭМҮТ-ийнхөн нас барсан нярайнуудыг ар гэрт нь сольж өгсөн хэрэг уржигдар гарчээ. Үүнээс үүдэн нэг талынэцэг, эх нь хүүхдээ солигдсоныг мэдэлгүй оршуулсан байна. Чингэлтэй дүүргийн харъяат 39 настай Б гэх эмэгтэйэнэ сарын 21-ний үүрээр амаржсан байна. Тэрээр төрөх хугацаанаас өмнө хүүхдээ төрүүлжээ. Хүүхэд нь хэдийдутуу сартай ч амьсгаатай төрсөн аж. Гэвч удалгүй өөд болсон харамсалтай явдал болжээ. Талийгаач нярайн аргэрийнхэн шарилыг нь авч оршуулахаар уржигдар өглөө ЭХЭМҮТ-т очсон байна. Харин тэдний өмнөөс сувилагч хүүхэд солигдсон мэдээг дуулгажээ.
Энэ талаар бүсгүйн төрсөн ахтай холбогдож зарим зүйлийг тодруулсан юм.
–Уучлаарай, харамсалтай явдал болсон байна. Боломжтой бол та болсон явдлын талаар ярихгүй юу?
-Ах нь ганц эмэгтэй дүүтэй. Дүү маань 20-ний өдөр өвдөж эхлээд эмнэлэгт хүргэгдсэн. 21-ний өглөө 05:30 цагттөрсөн юм билээ. Хэдий хугацаанаасаа өмнө төрсөн ч хүүхэд нь амьсгалтай байсан гэсэн. Гэхдээ хүн болжчадаагүй. Бид өнөө өглөө /22-нд/ хүүхдээ авахаар ЭХЭМҮТ-т очсон юм. Сувилагч олуулаа байна гээд аавыг нь нэгдүүтэй нь авч үлдээд биднийг гаргасан. Би ч юм бодоогүй. Гэтэл нэлээд удсаны дараа дүү маань намайг дуудажоруулаад “Хачин юм болоод байна. Хүүхэд солиод явуулчихаж” гэсэн. Бичиг, кодтой хүүхэд солиод явуулчихна гэжюу гэсэн үг вэ. Малыг ч гэсэн эзэн нь таньдаг биз дээ.
–Дүүгийн тань хүүхдийг авч явсан эцэг, эхтэй холбогдсон уу?
-Холбогдсон. Тэр хүмүүс өглөө эрт авч яваад жам ёсоор нь гээчихсэн /хүүхэд оршуулах ёс/ байсан. Гэтэлэмнэлгийнхэн “Бид олж авчраад оршуулчихъя” гэсэн. Бид ч эсэргүүцсэн. Нэгэнт аль эрт гээчихсэн, нар гараад лшувуу нохой эргэлдэж эхэлдэг. Алгын чинээ амьтныг тоншоод янз бүрийн болгочихсон нь ойлгомжтой. Тиймбайдалтай бид аваад яахав гээд орхисон. Хэдий хүн болж чадаагүй ч монгол хүн юм хойно ёс заншил гэж бий. Бидламд үзүүлээд хүүхдээ гээх газраа тогтчихсон байсан юм. Нэгэнт ийм явдал болсон болохоор шарилгүй газарт ньочоод сүү өргөөд буцаж ирцгээсэн.
–ЭХЭМҮТ-ийн зүгээс үүнд ямар тайлбар өгсөн бэ?
-Эмнэлгийн захирал нь гээд хүүхэд ирж уулзсан. “Манайд ийм тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Манай хүмүүсийн хариуцлагагүй байдлаас боллоо. Шат шатандаа арга хэмжээ авч асуудлыг шийдээд хариу өгнө” гэсэн. Хүүхэд амьсгалтай төрсөн ч хүн болж чадаагүйд бид хэл ам хийгээгүй. Мэдээж тангараг өргөсөн эмч нар бүх боломжоороо ажилласан биз гэж бодсон. Гэтэл хүн ёсоор нь оршуулчихъя гээд очтол ийм байдал үүссэн. Үнэхээр харамсч байна. Мэдээж бид энэ асуудлыг ингээд орхихгүй.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
