Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураач, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам ард түмэндээ эргэн ирлээ. Хошин урлагийнхан өчигдөр Соёлын төв өргөөний тайзнаа чуулж, шилдгүүдээ шалгарууллаа. Монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулсан тус наадам 13 жилийн дараа ийнхүү үзэгчиддээ хүрч байгаа нь энэ юм.
Энэ үдэш “Азтай бадарчин 1994” наадмын алтан цомын эзэн, тус наадмыг санаачлагч Б.Батзаяа, “Азтай бадарчин 1996” наадмын алтан цомын эзэн, МУГЖ Л.Чаминчулуун, “Азтай бадарчин 1998” наадмын алтан цомын эзэн, МУГЖ Д.Жагдаг, “Азтай бадарчин 1999” наадмын алтан цомын эзэн, МУГЖ Д.Галсантогтох, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан нарын алдартнууд, хошин урлагийн ахмадууд шүүгчдийн суудлаас уран бүтээлчдэд дүн тавилаа. Мөн үзэгчдийн дундаас 5 хүнийг сонгон шүүгчдийн бүрэлдэхүүнд оруулсан юм.
Нийслэлийн Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа наадмыг нээж хэлсэн үгэндээ “Төрөөс баримтлах соёлын бодлого, хууль тогтоомжийн дагуу соёл урлагийг хөгжүүлэх, драмын урлагийн нэг төрөл болох хошин урлагийг хөгжүүлэх, уран бүтээлчдийн сэтгэл зүтгэл, хөдөлмөрийг үнэлэх зорилгоор “Азтай бадарчин” хошин урлагийн шилдгийг шалгаруулах уламжлалыг НЗДТГ-аас дэмжин зохион байгуулж байна. НЗДТГ-аас нийслэл хотоо “Урлагийн хот Улаанбаатар” болгох зорилт тавин ажиллаж байгаагийн илрэл нь 13 жилийн дараа зохион байгуулж байгаа өнөөдрийн наадам юм. Энэ үдэш нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг дүгнэн цэгнэж, шилдгээ шалгаруулах гэж байгаа хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид та бүхэнд амжилт хүсье.” гэлээ.
Хошин урлагийн хамтлаг продакшнууд хамтран шилдэг номеруудаа толилуулснаас гадна шилдэг жүжигчний төрөлд нэр дэвшиж байгаа 5 эрэгтэй, 5 эмэгтэй жүжигчинд шүүгчдийн зүгээс даалгавар өгөн, авьяас чадлыг нь сорилоо. Ийнхүү 5 цаг гаруй үзэгчдийг инээлгэж, хөгжөөж, баярлуулсан наадмын хамгийн оргил үе ирж, шилдгүүдийг шалгарууллаа.
“Азтай бадарчин 2017” наадмын “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Мөрөөдлийн театрын жүжигчин МУСТА Д.Баттөмөр, “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд “Шинэ үе” продакшны жүжигчин МУСТА Б.Отгонтуяа нар шалгарч, алтан цомын эзэд боллоо. Мөн “Шилдэг шог зураг”-ийн төрөлд алтан цомын эзнээр шог зураач А.Бат-Эрдэнэ тодорлоо. Харин “Азтай бадарчин 2017” наадмын шилдэг хамтлагаар “Маск” продакшн шалгарч шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа гардуулан өгсөн юм.

Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
