Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, үйлдвэрийн Ерөнхий захирлын орлогч нарыг томилох шийдвэр гаргалаа. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 100 хувь төрийн мэдэлд авах тухай УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн байна.
Тэгвэл энэ сарын 3-нд Улаанбаатар хотноо хуралдсан Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх шийдвэрийг гаргажээ. Харин өнөөдөр шинэчлэгдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Эрдэнэт үйлдвэрт хүрэлцэн ирж, тус үйлдвэрийн удирдлага бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн тухай шийдвэрийг үйлдвэрийн цех нэгж, газар хэлтсийн удирдлагуудад танилцуулан, Ерөнхий захирлын шинэ орлогч нарыг томилов.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан шинэ бүтэц зохион байгуулалтын дагуу тус үйлдвэрийн Ерөнхий захирал чиглэлийн 5 орлогчтой байх юм байна. Үйлдвэрийн Тэргүүн дэд захирал буюу 1-р орлогчоор одоо уг албанд ажиллаж байгаа Б.Шинэбаатарыг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор Баяжуулах үйлдвэрийн даргаар ажиллаж байгаа Д.Эрдэнэцогтыг, Хөгжил, их барилгын асуудал эрхэлсэн орлогчоор Үйлдвэр, техникийн газрын дарга П.Батболорыг, Эдийн засаг эрхэлсэн орлогчоор Орхон аймгийн Засаг дарга асан Д.Дэлгэрбаяр нарыг тус тус томилсон байна. Үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор томилогдсон Д.Эрдэнэцогт, Хөгжил, их барилгын асуудал эрхэлсэн орлогчоор томилогдсон П.Батболор нар нь уул уурхайн мэргэжлийн инженерүүд бөгөөд Эрдэнэт үйлдвэрт олон жил ажиллаж байгаа уурхайн салбарын бэлтгэгдсэн боловсон хүчнүүд юм. Харин Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогчоор томилогдсон Д.Дэлгэрбаярын хувьд Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй, мэргэжлийн санхүүч, эдийн засагч юм.
Шинэ томилгоог танилцуулах үеэр үйлдвэрийн одоогийн удирдлагуудад улс төрийн аль нэг өнцөг барилгүй, мэргэжлийн өндөр ур чадвартай, уурхайн ажлын арвин их туршлагатай инженерүүдийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилсон нь Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн хувь заяанд ихээхэн эерэг нөлөө үзүүлэх боломжийг бүрдүүлэх шийдвэр боллоо гэж Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцоллоо. Мөн шинэ томилгоо хийгдсэнтэй холбогдуулан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа тус үйлдвэрийн Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Даваасамбуу, Эдийн засаг, санхүү хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг нарт Төлөөлөн удирдах зөвлөл, Ерөнхий захирлын зүгээс эдийн засгийн хүнд нөхцөлд үйлдвэр амжилттай ажиллахад их хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэн, цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөсөн юм.

Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан

хог дээр үсэрлээ л дээ