Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг Шинэ орд ус хэмээх газарт жоншны уурхай ажиллуулдаг “Говь шоо” ХХК-ийнхан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс болж олборлолтын үйл ажиллагаа явуулахад аюултай байсан учраас олборлохыг нь болиулсан байна. Гэсэн ч тэд өнөөдрийг хүртэл хууль бусаар жонш олборлосоор байгаа аж. Хулгайгаар ажиллахдаа ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах нь бүү хэл ажлын байрандаа бэртсэн ажилчнаа хайхралгүй орхисон, ажилчдынхаа цалинг хугацаанд нь өгдөггүй гээд маш олон гомдол ар араасаа цуварсаар. Тодруулбал, өнгөрсөн жилийн 12 дугаар сарын 24-нд уг уурхайд олборлолтын 11 метр гүн нүх рүү унасан осол гарч, нэгэн ажилчин нь нурууныхаа сэртэн яснуудыг хугалж, өвдөгнийх нь холбогч чагтыг тасалжээ. Улмаар бөгсөн бие нь мэдээгүй байдалтайгаар 12 дугаар сарын 25-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирсэн байна.
Ингэхэд нь тус уурхайн захирал н.Болдбаатар хувийн эмнэлэгт хэвтүүлэхээр ярьсан байгааг ар гэрийнхэнд нь дуулгаад “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтүүлсэн байна. Эмнэлэгт хэвтүүлсэний дараа эмч нар мэс засалд орж, өвдөгний холбогч чагтыг нь холбох шаардлагатайг мэдэгдэж, эмчилгээний зардал 10 сая төгрөг шаардлагатайг хэлжээ.
Үүний дараагаас н.Болдбаатар “н.Ганбаатар захирал мөнгөний асуудлыг мэдэх ёстой” гэж хэлэн асуудлыг өөрөөсөө холдуулан, н.Ганбаатарт хариуцлага үүрүүлэн үлдээжээ. Харамсалтай нь “Говь шоо” ХХК-ийн захирал н.Ганбаатар нь бэртсэн ажилчныхаа ар гэрийнхнийг “Мэс засал хийх шаардлагагүй байхад мөнгө авах гэж мэс засал хийлгэж байна” гэх мэтээр гүтгэн “Гар, хөл нь муу ч гэсэн гололгүй ажилд авсан. Өөрөөсөө болж бэртсэн” гэх зэргээр доромжлон холбоогоо тасалсан байна.

Уурхай руу орох, гарах гарц
Тус компанийнхан уурхай руу орох, уурхайгаас гарах замыг троссоор татлага татах замаар шийдсэн нь ийм осол гаргахад хүргэжээ. Уурхайн ажилчид уурхай руу орохдоо том хэмжээний саванд суухад троссоор тэднийг доошлуулдаг байна. Гарахад нь ч мөн тэднийг саванд суулган троссоор дээш татдаг бөгөөд уурхайн нүхний амсар дээр ирэхэд хэдэн тийшээ үсэрч буух замаар газрын гадаргуу дээр гардаг байна. Осолд орсон ажилчин цайндаа орох гэж уурхайн нүхнээс гарах гэж үсэрч байхдаа нүх рүү унасан аж. Азаар троссноос зүүгдсэнээр амь гарч, ийнхүү бэртжээ. Гэтэл одоо тус уурхайн захирал н.Болдбаатар болон “Говь шоо” ХХК-ийн захирал н.Ганбаатар нар өөрийн буруугаас бэртсэн гэж ар гэрийнхнийг нь “Шүүхээр явж эмчилгээнийхээ зардлыг олж ав” хэмээн холбоогоо тасалжээ. Бэртсэн ажилчны ар гэрийнхэн өөрсдийн зардлаар өвдөгнийх нь чагтан холбоосыг холбуулсан ч эмч нар нөгөө хөлөнд нь мэс засал дахин хийлгэх ёстой аюул хэвээр байгааг сануулсан байна.

Бэртсэн ажилчны хагалгаанд орсны дараах байдал
Ажилчдынхаа цалинг хугацаандаа өгөөгүй, хөдөлмөрийн гэрээ хийсэн ч нэг хувийг нь ажилчдадаа өгдөггүй, олборлолт нь ажилтаны амь нас, эрүүл мэндэд аюултай учраас олборлолт хийхийг хориглосон хэдий ч хулгайгаар үйл ажиллагаа явуулсаар байгаа, ажилчдынхаа нийгмийн даатгалыг нь төлдөггүй гэх мэтээр ажилчдаа хохироосоор байгаа “Говь шоо” хэмээх компани хэдий болтол ийм байдлаар явах вэ.

Ажлын талбай
Тус компанийн захирал н.Ганбаатар, уурхайн захирал н.Болдбаатар нар бэртсэн хүнээ эмчлүүлэх гээд явж байгаа ар гэрийнхнийг нь “далимдуулж мөнгө олж авах гэж байгаа” мэтээр үг хэлээр доромжилж буй нь хэр зүй зохистой вэ. Хуульд захирагддаггүй, хариуцлага хүлээдэггүй эдгээр хүмүүст хариуцлага тооцох цаг нь болсон юм биш үү. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, мэргэжлийн боловсон хүчин авч ажиллуулаагүй дур мэдэн үйл ажиллагаа явуулсанаас нь болж хүн бэртчихээд байхад ямар ч хариуцлага хүлээхгүй зугтах нь байж болох асуудал уу.
Ажил олгогч ажилтан нь ажлын байрандаа бэртэхэд ослын акт тогтоож түүнийг нь мэргэжлийн хяналтын байгууллага хянан баталж бүртгэх ёстой. Ослын акт тогтоолгохыг удаа дараа хууль хяналтын байгууллагад хандаж гомдол бичсэн боловч тусыг эс олсон байна. Энэ бүхнийг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авч, хариуцлага тооцохгүй бол цаашид хэчнээн хүн ийм байдлаар бэртэж, хохирсоор байх вэ…

Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
