Оросын алдарт дуучин Ким Базарсадаевын нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд УДБЭТ-ын гоцлол дуучин, тенор Д.Эрдэнэ-Очир тэргүүн байр эзэлсэн гэсэн мэдээ аваад энэ уралдаанд бас, баритонууд хүчтэй өрсөлддөг, тэднийг ч ардаа орхиж түрүүлж дээ гэж бодсон маань үнэн байлаа. Тенор буюу эр цээл хоолой тийм ч элбэг биш, байлаа гэхэд цойлсон сайн нь бүр ч ховор байдаг. Тэгэхээр ийм нандин мэргэжил эзэмшиж, мэргэшиж эзэн болж яваа дуурийн гоцлол дуучиндаа уралдааны амжилтад нь ч, ер нь театрын гоцлол дуучин байгаад нь баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе. Уран бүтээлчдийг, ер нь хүнийг амжилт гаргаж, баярлаж бахархаж, омогшиж бардамнаж байх үед нь магтаал сайшаал, шагнал урамшууллыг харамгүй өгч байх аваас амжилтын эзэн улам л бадарч, асч дүрэлзэж байдаг билээ.
Тенор, тэр дундаа драматик буюу дуурийн урлагийн хаад Ж.Верди, Ж.Пуччини нарын хөгжмийн хэлээр зурсан, сайн дуулахын зэрэгцээ жүжиглэлт өндөр зэрэгт шаарддаг, хүч тэнхээ, уянга драм аль алийг тэнцүү нэхдэг айхавтар дүрүүдийг тов тодорхой гаргаж дуулдаг тенор хоолойтнуудын төлөөлөл болсон гоцлооч Д.Эрдэнэ-Очир өнөөдөр театртаа ийм л чухал дүрүүдийг бүтээсээр байгаа билээ. Ж.Вердийн “Трубадур” дуурийн Манрико, Ж.Пуччинийн “Тоска” дуурийн Каварадосси, Ж.Бизегийн “Кармен” дуурийн Хозегийн дүрд тэрээр тоглож, дуулдаг.
Карменд дурласан сэтгэлдээ шатаж, бухтай тулалдагч залууд алдаж байснаас ингээд үүрд минийх байг гээд хутгалах хүртлээ тэр залуу сэтгэлийн ямар их, галзуурах мэт шаналлыг мэдрэх билээ. Тэр мэдрэмжийг тайзан дээр олон үзэгчийн өмнө яг л бодит юм шигээр гаргаж дуулна гэдэг, эр цээл хоолойд зориулж бичсэн тэр нандин дууг үзэгчдийн зүрхэнд хүртэл дуулна гэдэг амар юм биш. Үүний төлөө дуучид сурдаг, багш нар сургадаг гэлээ ч төгсөөд театрт ажиллаж, жүжигт дүр бүтээтлээ өсч дэвждэг нь даан ч цөөн билээ. Ийм тенор бол гоцлол дуучин Д.Эрдэнэ-Очир юм.
Д.Эрдэнэ-Очир Г.Доницеттийн “Лучиа ди Ламмермур” дуурийн Артуро Баклоу, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн тариачны ахлагч, Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурийн оточ, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийн ахмад банди Намнан, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн замын тосуул, Д.Лувсаншаравын “Хан бүргэд” дуурийн Сайнбилэг, Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийн дуганч зэрэг олон дүр бүтээсэн. Одоо түүнд нэг дүр дутуу байна.
Драматик тенор хоолойтнуудын мөрөөдөл болсон бас нэгэн гайхамшигтай дүр байдаг нь Ж.Пуччинийн “Турандот” дуурийн хан хүү Калафын дүр юм. Либреттоор бол энэ хан хүүг татар доголон Төмөр хааны хүү хэмээдэг тул энэ дуурь монголчуудын сэдвээр баяжигдсан гэж үзэж болох талтай. Чухам энэхүү Калафын дүрийг Ж.Пуччини тенор хоолойгоор илэрхийлж дууриа бичсэн байдаг. Дуурьт хэд хэдэн тансаг аринууд байдаг бөгөөд хамгийн алдаршсан, түгээмэл, дэлхий даяар мэддэг, зөвхөн дуурьт гэлтгүй концертын тайзнаа ч Лучиано Паваротти нарын алдарт тенорууд дуулдгаар нь мэддэг нь Nessun Dorma билээ. Гоцлол дуучин Д.Эрдэнэ-Очир энэхүү ариг өдгөө дуулдаг. Харин үүнийгээ “Турандот” дуурьт дуулахыг нь сонсохыг хүснэ. Дуурь бүхэлдээ өрнөл, адал явдал, сэтгэл хөдлөл юм. Хятадын хааны эрчүүдэд дургүй, таалгасан тааврыг нь таагаагүй эр хүнийг цаазалдаг зэрлэг гүнжийг хан хүү Калаф оюун ухаанаараа ялан дийлж номхруулдаг тухай өгүүлдэг энэ дуурийг Монголын театр тайзнаа тавих сураг бий. Тэр өдөр ирвэл бид гоцлол дуучин Д.Эрдэнэ-Очирыг Калафаар харж, сонсох буй за.
Залуу тенорт уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Эх сурвалж:tonshuul.mn Р.Оюунжаргал

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
