Улаанбаатар хотын зам талбай, гэрэлтүүлгийн шон, бусад нийтийн эзэмшлийн хана, хашаа, хайсан дээр маш их зарлал нааж, орчныг бохирдуулдаг. Энэ нь зам талбай цэвэрлэдэг тохижилт үйлчилгээний компанийн ажилчдад маш их хүндрэл учруулж байгаа талаар өнөөдөр Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн С.Аригуун хэлэхдээ “Зам талбай дээр үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлын хажуугаар шон, хана туурган дээр байгаа зарлал наалтуудыг хуулах үйл ажиллагаанд маш их цаг зарцуулж, эргээд хог хаягдал бий болгож, орчныг бохирдуулахад нөлөөлж байна. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжүүдэд хандаж, зар сурталчилгааны холбогдох хуулийн дагуу болон НИТХ-ын 63 дугаар тогтоолын дагуу уг үйл ажиллагаагаа ном журмаар нь явуулахыг уриалж байна.” хэмээлээ.
Зарлал, сурталчилгааны хуудас наадагтай холбоотойгоор аюч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын тасгийн дарга, дэд хурандаа Л.Амармөрөн хэлэхдээ “НИТХ-ын 63 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас тодорхой арга хэмжээ авч байна. Тухайлбал, 2017 оны эхний 3 сард хууль бусаар хаяг, зарыг гудамж талбайд ил байрлуулсантай холбогдуулан гэнэтийн шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд 8000 гаруй зар, хуудсыг хурааж ажиллалаа. Тухайн зарыг байрлуулсан 108 иргэнийг утасны дугаараар нь илрүүлж хариуцлага тооцсон. Нийт 600 гаруй мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Цаашид хариуцлагыг чангаруулж, хууль бусаар гулгаа массаж, саун гэх зарыг гудамж талбайд ил байрлуулсан бол шүүхээр баривчлуулах хүртэл арга хэмжээ авна. Иргэдийг хууль бус ийм төрлийн ажилд оролцохгүй байхыг анхааруулж байна.” хэмээн ярилаа.

Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
