Чингэлтэй дүүргийн прокурорын газраас онц хүнд гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэний дагуу шүүхээс тухайн хэргүүдэд ял оноожээ. Тодруулж хэлбэл, яллагдагч Х нь давтан үйлдлээр 2014 оноос 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд удаа дараа өөрийн төрсөн охин, насанд хүрээгүй хохирогч М-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэн удаа дараа хүчиндсэн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийнПрокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэнбайна. Хэргийг тус дүүргийн Эрүүгийнхэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 16-нд буюу өчигдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцож 15 жил 6 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Мөн яллагдагч Н нь 2016 оны 03 сарын 16–ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн эцэг Б-г хувийн сэдэлтээр олон тооны шарх гэмтэл учруулж онц харгис хэрцгий аргаар хөнөөж, улмаар үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор ахтайгаа хамт цогцсыг нь зөөвөрлөн Төв аймгийн нутаг дэвсгэрт аваачиж шатаасан гэмт үйлдэлд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд, шүүгдэгч Н-ийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ялаар, түүний ахыг мөн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна. Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
