Одоогоос хоёр жилийн өмнө Зүүн Өмнөд Азийн орнуудыг холбосон “Алтан гурвалжин” хэмээх хар тамхины бүлэгт монголчууд элсэж, Монголоор дамжуулан мансууруулах бодисын наймаа эрхэлж байсан нь тогтоогдож байсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улс хар тамхи тээвэрлэгч, дамжуулагч улс биш харин идэвхитэй хэрэглэгч орон болон хувирч байгаа гэнэ.
Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиг олох зорилгоор худалдсан, уг хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд олширч байгаа юм. Үндэсний хэмжээнд харанга дэлдэж байгаа хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ЦЕГ-ын ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх хэлтсийг 2017 оны гуравдугаар сард Хар тамхитай тэмцэх газар болгож, үйл ажиллагааг нь өргөтгөжээ. Хар тамхитай тэмцэх газар ICE буюу мөсийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, бусдад зарж борлуулдаг дөрвөн бүлэг этгээдүүдийг илрүүлж, баривчилсан байна. Хар тамхины наймаалагчдыг Баянгол дүүргийн 3-р хорооллын нутаг дэвсгэр дээрээс баривчилсан бөгөөд тэд саарал өнгийн машинтай, машиндаа гурвуулаа байсан байна. Баривчлах явцад хоёр нь мансуурсан байдалтай байсан бөгөөд машинаас нь их хэмжээний метамфетамины төрөл болох ICE буюу мөсийг зарах зориулалтаар тээвэрлэж явсан байна.
Манай улстай хил залгадаг Орос, Хятад улс нь хар тамхины наймаагаар дэлхийд дөрөвдүгээрт ордог байна. Дэлхийд хар тамхины хэргээрээ тэргүүлэгч хоёр гүрний дунд орших Монголд маань аль хэдийн хар тамхины бизнес хөлөө олсон бөгөөд саяхан 16-25 насны залуусын дунд судалгаа явуулахад тэдний 49 хувь нь хар тамхи мансууруулах бодис хэрэглэж үзсэн гэдэг нь тогтоогдсон байна. Тиймээс хар тамхи, мансууруулах бодисны эсэрг хийх тэмцлийг эрчимжүүлэх шаардлагтай байгааг хууль хяналтынхан анхааруулж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
