Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар УДБЭТ-тай хамтран хүүхдүүдэд сонгодог урлагийн боловсрол олгох зорилгоор хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд 5 удаагийн тоглолт зохион байгуулсан юм.
Энэ удаа театрын хамт олон соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан “Хүмүүнлэг монголын соёлтой ирээдүйн төлөө” зорилтын дор Үндэсний сонгодог бүтээл тоглоно.
Энэ жил соёл урлагийн ажилтны баярыг 2017 оны есдүгээр сарын 9-16-ны хооронд БСШУСЯ-ы СБЗГазар болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас гаргасан удирдамжийн дагуу зохион байгуулах гэж байна.
Тус театрын хамт олон энэхүү баяраар соёл урлагийн салбарын нийгмийн хариуцлагын манлайллыг хэрэгжүүлэх сайн дурын үйл ажиллагааг сүүлийн 3 жил тасралтгүй зохион байгуулж, жил бүр нийгмийн зорилтот бүлгийг сонгон авч “Хүмүүнлэгийн тоглолт, арга хэмжээ”-г өргөн барьдаг уламжлалтай.
Энэ сарын 13 буюу маргааш 14.00 цагт нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй асрамжийн газрын хүүхдүүд, тусгай сургалттай 29, 55, 25, 116-р сургуулийн сурагчдыг уг үйл ажиллагаанд хамруулж, тэдэнд монголын үндэсний сонгодог бүтээл болох Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийг танилцуулан үзүүлж тоглолт зохион байгуулах гэж байна. Тоглолтын үеэр уран бүтээлчид үзэгчидтэйгээ уулзаж, хүүхэд багачууддаа халуун сэтгэлийн урмын үгтэй дурсгалын зүйлс, сонгодог урлагийн талаар мэдээлэл бүхий танилцуулга бэлэглэж, дурсгалын зураг авахуулна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
