Гэгээн хайрыг магтан дуулагч яруу найрагчид нэгэн дээвэр дор цуглан хайрын шүлгээрээ өрсөлддөг “Цагаан Уул” шүлгийн наадам 19 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. “Хайр”-аар овоглосон энэхүү наадмыг Монголын Залуучуудын Холбоо 1992 оноос өдийг хүртэл тасралтгүй зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн наадмын хамтран зохион байгуулагчаар Монголын Зохиолчдын Эвлэл, МҮОНТ ажиллаж байна
Наадмын зорилго нь залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, олон нийтэд сурталчлах билээ. Энэхүү наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Ю.Болдхуяг, Л.Моломжамц нар дараа дараагийн тэргүүн байрын эздээр шалгарч байсан юм.
Энэ жилийн наадамд оролцох яруу найрагчдын бүтээлийг 9-р сарын 15 – 10-р сарын 10-ныг хүртэл МЗХ-ны 2 давхарт бичгээр болон файлаар хүлээн авах болно. Харин орон нутгаас оролцогчийн бүтээлийг тухайн аймаг дүүргийн Залуучуудын Холбооны тодорхойлолтын хамтаар event.mzkh@gmail.com хаягаар шүлгээ илгээх юм.
“Цагаан Уул” хайрын шүлгийн наадам уламжлал ёсоор 4 шатаар явагдах бөгөөд шат бүр тодорхой сэдвийн хүрээнд явагдана. Тухайлбал 2-р шат “Унаган хайр”, 3-р шат “Эцэг эхийн хайр”, 4-р шат “Эх орноо хайрлах хайр” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.
Яруу найрагчид шүлгэндээ МЗХ-ны 2017 оны сар бүрийн уриа болох Ухамсар, Санаа, Бодол, Мөрөөдөл, Итгэл, Сэтгэл, Хүсэл, Ухаан, Суу, Мэдрэмж, Заль үгсийг шигтгэх шаардлагыг тавьж байгаа юм байна.
Бүртгэлийн хураамж 5000 төгрөг данс: 3150005232 Голомт банк МЗХ
Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Myf.mn сайт болон 99005186, 88902966 утсаар авна уу.
Бүртгүүлэх бол энд дарна уу?

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
