Хайрын шүлгийн “Цагаан Уул” яруу найргийн наадмыг Монголын Залуучуудын Холбоо 19 дэх жилдээ 2017 оны 10-р сарын 14-ны өдөр зохион байгууллаа. Энэ жилийн наадмыг МҮОНТ, Монголын Зохиолчдын Эвлэлтэй хамтран зохион байгуулсан юм. Тус наадмын эхний шатны шалгаруулалтад 100 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс 2-р шатанд 30 оролцогч шүүгчдийн шүүлтээр шалгарсан. Уг наадмын онцлог нь МЗХ-ны 21 аймгийн Залуучуудын Холбоо аймагтаа зохион байгуулж, шилдэг оролцогч шууд хоёрдугаар шатанд шалгаран ордог билээ. Энэ жилийн хувьд Өвөрхангай аймгаас Л.Эрдэнэтуул, Өмнөговь аймгийн оролцогч Т.Батхүрэл, Дархан-Уул аймгаас оролцогч С.Бумцэнд нар аймгаа төлөөлөн оролцсон юм. Эдгээр 30 оролцогчид МҮОНТ-ийн “Студи-600”-д өөрсдийн уран бүтээлээ үзэгч олондоо толилууллаа.
Энэ жилийн наадмын шилдгийн шилдгээр МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Э.Гантулга шалгарсан бол дэд байрын шагналыг яруу найрагч Г.Лхагвадорж, гутгаар байранд Б.Жамбалдорж, дөрөвдүгээр байранд Х.Доржпалам, тавдугаар байранд Р.Отгонбаяр нар шалгарсан юм.
Наадмын тэргүүн байрны шагналт яруу найрагч Э.Гантулга хэлэхдээ “Уг наадамд дөрөв дэх жилдээ оролцож байна. Өнгөрсөн хоёр жил тусгай байранд шалгарсан. Энэ жил тэргүүлсэндээ баяртай байна. Залуу уран бүтээлч биднийг дэмжин энэхүү наадмыг тасралтгүй зохион байгуулдаг МЗХ-ны хамт олонд талархалтай байна” хэмээсэн.
“Цагаан Уул-2017” наадмын ерөнхий шүүгчээр СУИС-ийн Урлаг судлал, Утга зохиолын тэнхимийн эрхлэгч, утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор профессор, МЗЭ-ийн судлал шүүмжийн үндэсний төвийн тэргүүн, МЗЭ-ийн болон “Алтан Өд” шагналт зохиолч П.Батхуяг, шүүгчдээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Ган-Очир, МЗЭ-ийн яруу найрагч Д.Энхболдбаатар, 1996 оны “Цагаан уул” наадмын тэргүүн байрын шагналт, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч, сэтгүүлч Д.Оюундэлгэр, МЗХ-ны ерөнхийлөгчийн сургалт хариуцсан зөвлөх, Буган сүлд ТББ-ын ерөнхийлөгч Г.Энх-Амгалан нар ажиллав.
Энэ жилийн наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр “Номин Холдинг” компани ажилласан бол дэмжигч байгууллагаар “Forever Living Product Mongolia” компаниуд залуу уран бүтээлчдээ дэмжин ажилласан юм.
Сонирхуулахад, “Цагаан-Уул” наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол дараа нь “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Ю.Болдхуяг, Л.Моломжамц, яруу найрагч Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул яруу найргийн сорууд энэхүү наадмаас төрөн гарсан бол 2013 оноос Э.Бүжинлхам, 2014 онд Э.Энхболд, 2015 онд Б.Сосорбарам, 2016 онд Н.Минжинсайхан залуу яруу найрагчид тэргүүлсэн юм.


Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
