Дэлхийн Нотариатын өдөр, Монгол улсад Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 92 жил, “Монголын Нотариатчдын Танхим“ ТББ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тус тус угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ХЗДХЯ, нийслэлийн Шүүх, нийслэлийн Прокурорын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Хуулчдын холбоо болон Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран өнөөдөр “Нотариатчдын өдөрлөг”-ийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Өдөрлөг өнөөдөр 10:30-17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах юм. Энэ үеэр иргэний эрх зүйтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна нотариатын хөнгөлөлтэй үйлчилгээ үзүүлэх аж.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд зохион байгуулж байгаа ажлуудын нэг өнөөдрийн өдөрлөг болж байна. Өдөрлөгт нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ХЗДХЯ, нийслэлийн Шүүх, нийслэлийн Прокурорын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо болон есөн дүүргийн ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтсийн хамт олон оролцож, иргэдэд хууль зүйн болон өмгөөлөлийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна” хэмээв.
Өнөөдрийн арга хэмжээгээр нотариат болон иргэний эрх зүйтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүйгээр өгнө. Мөн нотариат буюу гэрчлэлтэй холбоотой асуудлаар тодорхой хэмжээний хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэхээс гадна нотариаттай холбоотой санал хүсэлтийг нээлттэйгээр хүлээн авна. Түүнчлэн хамтран оролцож байгаа байгууллагууд өөрсд өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй чиглэлээр шинээр гарч буй хууль тогтоомжийг иргэдэд үнэ төлбөргүй сурталчлана” хэмээн Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Р.Онончимэг ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
