Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчидтай уулзаж, санал бодлыг нь сонсон, үүрэг, чиглэл өглөө.
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах нь чухал байгааг тэрээр тэмдэглэв. Мэргэжлийн хяналтын байцаагч нар бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийг хянаж шалгадаг, торгож шийтгэдэг хуучирсан арга барилаас аль болох татгалзаж, зөвлөн тусладаг, соён гэгээрүүлдэг байхыг санууллаа.
Ард иргэд, аж ахуй эрхлэгчидтэй уулзан, санал бодлыг нь сонсож, асуудлыг нь амьдралд ойрхон, бодитойгоор шийдвэрлэх, зөвшөөрөл, гэрчилгээ, мэдэгдэл олгох зэргээ хялбаршуулж, хугацааг нь богиносгох, өргөдөл, гомдлыг шуурхай барагдуулж байхыг зөвлөв.
Улсын байцаагч өөрөө мэдлэг боловсрол сайтай, харилцааны өндөр соёл, ёс зүйтэй байж бусдаас хууль, дүрэм, журам сахин биелүүлэхийг шаардах эрхтэй гэдгийг ч санууллаа.
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын хувьд иргэдийн ажиллаж амьдрах орчин, эрүүл мэнд, хүнс, хөдөлмөр, хүрээлэн буй орчны аюулгүй байдал улсын байцаагч нараас шалтгаална гэлээ.
Мэргэжлийн хяналтын нэгдмэл тогтолцоог хэвээр хадгалах, санхүүгийн хяналтыг энэ байгууллагад буцааж шилжүүлэх, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах, нэр бүхий аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын барилгыг засварлах, техник хэрэгслийг шинэчлэх зэргийг улсын байцаагч нар хүслээ. Эдгээрийг боломж, бололцооны хэрээр шийдвэрлэнэ гэдгээ Шадар сайд Ө.Энхтүвшин хэлээд Мэргэжлийн хяналтын байгууллагыг бүх талаар дэмжиж ажиллана гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
